“Нарантуул” зах ”ВИЗ”-ний 50 төгрөгөө өнөөдрөөс хойш авахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

ШӨХТГ-аас өнгөрсөн лхагва гаригт хийж буй ажлынхаа талаар цаг үеийн мэдээлэл хийхдээ “Нарантуул”, “Хархорин” болон ер нь аливаа дэлгүүр, зах руу ороход мөнгө төлж ордгийг зогсоож, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан. Хархорин захын удирдлагууд уг шаардлагыг биелүүсэн хэдий ч Нарантуул зах руу ороход одоог хүртэл 50 төгрөг авсаар байсан юм. Иймд тус захын удирдлагууд шийдвэрийг үл ойшоож байгаад нь торгууль ногдуулахаар болоод байсан ч тус газраас мэдээлж буйгаар "Нарантуул" зах өнөөдрөөс хаалгаар нэвтрэхэд иргэдээс ямар нэгэн хураамж авахгүй болжээ.  Түүнчлэн "Нарантуул" зах нь зах зээл дээр бусдаас давамгай аж ахуй нэгж гэдэг нь тогтоогдсон тул ШӨХТГ-аас үйл ажиллагааг нь байнга хянаж байхаар болжээ. Эхний ээлжинд "Нарантуул" зах дээр эм, зэвсэг болон хар тамхины хууль бус наймааг зогсоохоор ажиллах юм байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top