Монголын хувцас загварыг дэлхийд тунхаглаж яваа дизайнер С.Ариунаа өнгөрсөн гуравдугаар сард Япон улсад зохион байгуулагдсан Mercedes Benz Fashion Week Tokyo 2014 шоунд Ariunaa Suri брэндээрээ амжилттай оролцоод ирсэнийг бид мэдэх билээ. Дэлхийд нэр хүндтэй энэхүү шоунд оролцсон түүний загваруудыг судлаачид сэтгэлгээний өвөрмөц шийдэл, дорнын зохицол, загвар зохион бүтээлтийн уран чадварын гайхалтай хоршил хэмээн онцлон дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж байв. Үзэгчдийн төдийгүй судлаачдын анхаарлыг гойд татсан Ariunaa Suri Монголчуудынхаа оюуныг загварын гайхамшигаар дайлахаар шийджээ.
2013 оны 5 дугаар сарын 23-нд болох Mercedes-Benz Fashion Week Tokyo - F/W 2014 in UB шоунд түүний Токиог байлдан дагуулсан загваруудаас гадна энэ зуны загварын чиг хандлагыг тодорхойлох бүтээлүүд ч хүч чадлаа гайхуулна.
Өрнө Дорнын сэтгэлгээний торгомсог салхи анхилуулсан хувцас загварын гайхамшигийг амтлаж, нэгэн үдэш мэдрэмжээр амьсгалахыг “Чам шиг..,Цорын ганц” уриан доор уран бүтээлээ туурвидаг Ariunaa Suri урьж байна.
Энэ зуны загварын анхны тэсрэлтийг хийх Mercedes-Benz Fashion Week Tokyo - F/W 2014 in UB шоуны загваруудыг Монголын топ моделиуд амилуулахаас гадна урилгаар хийлч Байгаль, дуучин МУГЗ Ө.Уянга, A-sound, The Lemons, Bros Records оролцож уран бүтээлийн түрлэг өргөх юм байна. Шоуны дараагийн хэсэг болох фейшн партийг Монголын нэрт Дижи нар хөтлөж үдшийн зочдыг доргиохоо амлаж байна. Арга хэмжээ 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь “Ariunaa Suri” загварын шоу, Монголын рок поп урлагийн төлөөллүүд оролцоно. Дараагийн арга хэмжээ нь “Forever Fashion” дээд зэрэглэлийн, загварын доргио үдэшийг Marquee 27 club-д зохион байгуулна.
Ariunaa Suri-ийн загварууд мэдрэмж тэслэх газар: MSM Show Room /МСМ компаний байр, Чингисийн өргөн чөлөө-62, Үйлдвэрлэлийн баруун бүс-17070, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Улаанбаатар-211213, Монгол улс/
Ерөнхий ивээн тэтгэгч: MСМ Групп, Moet Shandon
Холбоо барих: 88112242, 88858828

Сэтгэгдэл ( 0 )