Гэрээсээ гадаад паспортоо захиалдаг боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 28

УБЕГ-аас гадаад паспортыг иргэдийн гарт хүргэх үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Нэг ёсондоо гадаад паспорт захиалсан иргэн өөрийн гэр, ажлын байрандаа шуудангаар дамжуулан хүлээн авах боломжтой аж. Одоогоор тус үйлчилгээг 5600 гаруй иргэн сонгожээ.

Паспортыг бүх дүүрэгт байршил харгалзахгүй 24 цаг, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймагт 48 цагийн дотор хүргэж өгөх бол бусад аймагт 72 цагийн хугацаа шаардах аж. Хот доторх үйлчилгээ нь 3500 төгрөг, орон нутгийнхан 5000 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд төлөх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(194.118.55.160) 2014 оны 05 сарын 29

Europd amidarch oyutan bgaa passnii hugatsaa duusch bga zahialaad avch bolohuu

0  |  0
Top