О.Магнайг алахаар заналхийлсэн Х.Ариунболд 17 тонн өттэй загасаар монголчуудыг хооллох байж

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 29

 Миний Дэлгүүрийн үйлчилгээ иргэдээ доромжилж улаан цагаандаа гарчээ. Өмнө хямдралын нэрийн дор хугацаан нь дууссан бүтээгдэхүүн шахаж байгаа талаар тус дэлгүүртэй холбоотой олон шуугиан дэгдсэн ч удирдлагууд нь “Биднийг гүтгэж байна” хэмээн гүрийсээр өдий хүрсэн байдаг. Дэлгүүрийн үнэн төрхийг бичсэн мэдээллийн хэрэгслийг  шүүхэд дуудаж хүссэн мөнгөө нэхэмжилдэг Миний дэлгүүрийн үнэн төрх илчлэгдсээр байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан иргэний гомдлын дагуу тус газраас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохангай ХХК-ийн “Миний дэлгүүр” 102 худалдааны төвд худалдаалж байсан  байсан ОХУ-д үйлдвэрлэсэн загасны консерв /Сайра/ нэрийн 4680009030015, 14.12.13, цувралын дугаар болон хүчинтэй хугацаатай бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийжээ. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид тус бүтээгдэхрүүний дээжийг шинжлүүлэхэд 2013 оны 12 дугаар сарын 14 үйлдвэрлэсэн Сайра консервны дээжинд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна. Иймээс “Сайра” нэрийн 4680009030015 кодтой бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгаа тул тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг та бүхэнд сэрэмжлүүлэн анхааруулж байгаа.

 

Уг асуудал анхынх нь биш бөгөөд өмнө нь мэргэжлийн хяналт, шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ дэлгүүрт шалгалт хийж байсан. Өмнө нь муудсан бараа бүтээгдэхүүнийх зургийг авч олон нийтийн сүлжээгээр тарааж байсан. Одоогийн байдлаар энэ дэлгүүрийн гурван салбар нь хаагдаад байгаа.  Гэтэл хорио цээрийн бичиг дээр 2013 оны дөрөвдүгээр сарын 30-нд 17 тонн засаг оруулж ирсэн гэсэн байгаа гэнэ. Тиймээс энэ мэтийн үйлдвэрлэлийн алдаа гарсан 17 тонн лаазласан загас байгаа гэсэн үг юм. 

Ийнхүү өттэй загасыг тонн, тонноор нь оруулж ирж монголчуудын эрүүл мэндээр хайр найргүй наадахаар завдаж байсан Миний дэлгүүрийн өмнө нь гаргаж байсан зөрчлүүдийг хүргэж байна.

 

Үйлчлүүлэгдийнхээ итгэлийг алдаж, үймээн самуун олныг тарьсан мөртлөө урагшилдаггүй ч ухардаггүй,  Монхангай группын “Миний сүлжээ” дэлгүүрийн мэддэг нь мэддэг, мэддэггүй нь мэддэггүй “Мэдүүштэй” 30 коммент.

1.  Далай ээж дахь салбартаа хугацаа дууссан бүтээгдэхүүн зарж байгаад ШӨХТГ-д баригдсан.  “Хуурамч” Миний дэлгүүр.

2.  Сонгинохайрхан дүүрэгт байрлах салбараас нь  арчидасын шинжилгээ авахад 70 хувийн нянгийн бохирдолтой гарсан.  “Заваан” Миний дэлгүүр.

3.  Баянгол дүүрэгт байрлах салбартаа  шинжилгээний дүгнэлт баталгаажилтгүй 20 нэр төрлийн бүтээгдэхүүн зарж байсан. “Баталгаагүй” Миний дэлгүүр.

4.   Дамбадаржаад байрлах салбарт худалдаалж байсан “Сайра” нэрийн лаазалсан, загаснаас өт гарсан. “Өттэй” Миний дэлгүүр.

5.  MNS5021:2007 стандартыг зөрчөөд гурван салбараа хаалгаж байсан. “Зөрчилтэй Миний дэлгүүр.

6.   Хөгцтэй компот зардаг “Хөгийн” Миний дэлгүүр.

7.   Ялзарсан жимс, хөгцөрсөн хиамны үүр болсон “Ядуу” Миний дэлгүүр.

8.  Хугацаа дуусч, өт хорхойнд  баригдсан цагаан будаагаа хураалгаж, устгуулсан “Өөдгүй” Миний дэлгүүр.

9.  Асуудалтай бараагаа ажилчиддаа шахаж, цалингаас нь  суутгадаг “Арчаагүй” Миний дэлгүүр.

10.  Саппорогийн салбарын хүнсний бүтээгдэхүүн нь жиндээ хүрдэггүй. Телевизээр гарч байсан “Од” миний дэлгүүр.

11.  Бүтээгдэхүүн болгондоо 20-30 хувийг нэмж зардаг “Шуналтай” Миний дэлгүүр.

12.  О.Магнайг ална гэж дарамталдаг ууртай захиралтай “Аюултай” Миний дэлгүүр

13.  Дэлхийн чихийг дэлдийлгэсэн миламин гэх хугацаа уртасгадаг бүтээгдэхүүнтэй, сүү худалдаалж байсан. “Зоригтой” Миний дэлгүүр

14.  Хамгийн өргөн хүнсний сүлжээтэй “Том” Миний дэлгүүр.

15.  Хуучин үнээ нэмчихээд байсан үнээр нь зарж байгаагаа хямдрал гэж зарладаг “Хулхи” Миний дэлгүүр.

16.  Бутархай мөнгөний хариулт өгдөггүй  “Харамч” Миний дэлгүүр.

17.  “Номин” сүлжээтэй ширүүн өрсөлддөг. “Өрсөлдөгч” Миний дэлгүүр.

18.  Иргэдийн гомдол тасархаа больсон  “Ирээдүйгүй” Миний дэлгүүр.

19.  Хугацаа нь дуусах гэж буй бараагаа хамгийн наад талд нь өрдөг “Сэргэлэн” Миний дэлгүүр.

20.  Хямд үнэ, чанартай сонголт гэж хошгоруулдаг “Худалч” Миний дэлгүүр.

21.  Кассанд уншуулсан бараа нь бичигдсэн үнэнээсээ хоёр дахин их үнэтэй байдаг. Учрыг асуухаар  барааныхаа үнийг сольж амжаагүй  гээд “Барайтал” хэлдэг “Хэнэггүй” Миний дэлгүүр.

22.  Тооцооны касс нь толгой түрүүгүй хүн загнадаг “Бүдүүлэг” Миний дэлгүүр.

23.  Алдаагаа засдаггүй “Амар” Миний дэлгүүр.

24.  Олон янзын аргаараа, олон түмэнд “Мэхний их дэлгүүр” гэж алдаршсан, “Мэх сайтай” Миний дэлгүүр.

25.  Гомдсон үйлчлүүлэгч нь Мэргэжлийн хяналт дуудна гэж хэлэхээр камерт хорьчихдог, “Шоронжсон” Миний дэлгүүр

26.  Хуураад байгааг нь мэдсээр байж, очиж үйлчлүүлдэг олон иргэнтэй, “Ховсчин” Миний дэлгүүр.

27.  Хууль хяналтынханд мэдэгдсэн баригдсан ч хариуцлага хүлээдэггүй “Хуульгүй” Миний дэлгүүр.

28.  Илжирсэн, ялзарсан хүнсийг эгнээ эгнээгээр нь өрдөг “Эрүүл бус” миний дэлгүүр.

29.  96 оноос өнөөдрийг хүртэл монопол болж чадсан “Ирээдүйтэй” Миний  дэлгүүр.

30.  Иргэдийнхээ итгэлийг алдаад, “Урагшлах уу, Ухрах уу” гэдэг дээрээ яваа “Дээсэн дөрөөтэй” Миний дэлгүүр.

 

 


 

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun(202.131.242.174) 2014 оны 06 сарын 02

mergejliin hyanalt yahara ajilaa hiideggui bnaa

0  |  0
zaya(103.26.193.5) 2014 оны 06 сарын 02

humuus batalgaagui baraa zardagiigni medseer bj yagaad uilchluuldeg yum boloo bi oilgohgui bna uunii orond ali neg hunsnii zah orsonhi deer

0  |  0
zolboo (182.160.6.199) 2014 оны 06 сарын 01

minii delguuriin Aruinbold geh nohor ugiin iim hogiin hog tuuj zardag ajilchidaa daramtlaj muudsan hunsnii buteegdehuun zaruuldag neg hun ajild orood 2jil ajillaj chadval ih yum .Dandaa ajilchiddaa halj solidog yagaad gevel tsalin mongiig ni hudlaa unen orond oruulj suutgaad esvsl muudsn hogoo shahah geed avahgui bol shuud haldag.Hen sain hov helne ter hun minii suljeend ami bohtei ajillaj chadna.EGCH ni dandaa orsoos muudsan hyamdarsan huns oruulj irdeg erdniihen ugaasaa hogoor mongo olj hun horduulj sursan humuus shudraga hun bolgoniig halj suudag heden avgai bdag.ER ni ene suljeeg haah heregtei ih muuhai huns zardag.Hudlaa hyamdral zarlaj bdag

0  |  0
endon(202.126.91.159) 2014 оны 06 сарын 01

minii svljee zail

0  |  0
Laikhan(103.23.51.9) 2014 оны 06 сарын 01

Nomin unheer Pro shu, Black PR daa, busad suljeenuud ch bas mash ih mungu tulj iimerhu medeeg awhuuldag baingiin gereetei. Mongold iimerhu maygaar 1iigee muulj deeshee gardag ene MKT ch umu PR gej oilgodog yawtsuu nuhud ch ih baindaa. Ymarch bsan ali n ali gehgui JIJIGLEN HUDALDAA nii SALBAR uneher ajil ihtei hund salbar l da ene l unen dee. za tegeed TA BUHENII L SONGOLT TA BUUHENII L HUDALDAANII MEDLEG SHUDEE!!!.

0  |  0
Cool(180.235.186.198) 2014 оны 06 сарын 01

Та доорх линк рүү орж бүртгүүлснээр бүртгэлийн 2$ таны дансанд орох ба цаашид энэхүү сайтад нэвтэрсэн гишүүн бүрийн тоогоор таны дансанд 0.5$ нэмэгдэж орох болно. Доод тал нь 30$ болход та мөнгөө авах эрхтэй болно. Ингээд л болоо. Энэ сайт руу ороод “Register Now” дарж бүртгүүлнэ

0  |  0
zochin(202.21.106.170) 2014 оны 06 сарын 01

ghdee europe s irsen jims geed himdhan goyu jims zarj bn lee nuguu taalaaraa hiij bgaa sain zuiliig n bas harah heregtey bhaa

0  |  0
emeelt ruu ogsoh zamiin urd tald zamaasaa 200-300m zaitai 1 ga gazar mash hyamd zarna 40 sayad 9191(103.23.51.9) 2014 оны 05 сарын 30

emeelt ruu ogsoh zamiin urd tald zamaasaa 200-300m zaitai 1 ga gazar mash hyamd zarna 40 sayad 91915103

0  |  0
zochin (122.201.20.10) 2014 оны 05 сарын 30

asait hudaldaanii tuviin minii delguuriin kass ni yu ch haragdahgui tolan ugdug hor ni dusaj b.gaa geed 3 honogiin daraa ireheer yag heveeree heden tug baraa avsan ni haragdahgui er ni asuudaltai suljee delguur

0  |  0
Unen shdee(202.72.246.106) 2014 оны 05 сарын 30

Bi ooroo Shar hadnii etsest bairlaltai Minii zahaas ni Mongoliin ogloo suu avsan gashilsan suu baisan shuu hudlaa gevel barimt ni bga shuu

0  |  0
unen(172.248.39.219) 2014 оны 05 сарын 30

ali ali taldaa anxaaraach ee. orosuud oorsdoo ch dotoodoo xugatsaa xetersen chanargui xunsnii buteegdxuuntei dain xiigeed diilexgui baigaa, edgeer chanargui buteegdxuunii toloo ta buxen orosiin niiluulegch kompanuydtai xaruytslaga tootsox gexeer tsaaduul chini salaabch ogno, xarin baruunii bolon, amerikiin tal bol xezee ch tiim xaruy ogoxgui, orosuudaas xuns abaxdaa bolgoomtoi, tsaaduul chini xuuchin tsagiin oros bish, ee,,, medeej mash ix mongo tolj baij uuniig oruulj irsen baix l daa,

0  |  0
бат(112.72.11.101) 2014 оны 05 сарын 29

11 хорооллын салбар нь бас баяр болохоор барааны үнээ нэмдэг .

0  |  0
сандаг(103.26.194.1) 2014 оны 05 сарын 29

Магнай мөнгөнд худалдагдахгүй гэсэн баталгаа хаа байна удахгүй ийм юм болоогүй гээд Ариунболд мэдэгдэл хийнэ ш дээ

0  |  0
сандаг(103.26.194.12) 2014 оны 05 сарын 29

ер нь //миний дэлгүүр// хамгийн найдваргүй дэлгүүр ш дээ

0  |  0
зочин(103.26.194.14) 2014 оны 05 сарын 29

Миниий дэлгүүрийг хаах хэрэгтэй. Өнөөдөр би юм худалдаад кассанд бичүүлсэн чинь лангуун дээрхи үнэ кассны үнэ 2 зөрөөд хэлсэн чинь золтой л зодуулчихсангүй . Магнай дарга минь эднийхийг сайн шалгаад өгөөч.

0  |  0
xxx(202.179.20.237) 2014 оны 05 сарын 29

bi buruu gj bgn bish ene zagas bas bus aldaa bgaa bh....ghdee ene mergejilinhyanalt bol mergeshsem avilgalchid yamar buduuleg ichgevter ulun gj bodno mungu uduud yug ch shinjlehgui sain gd gargaad ugnu ih evgui gazar daa tedni gerchilgeend bol itgeh argagui hna yag yamar labortary bdgin yamar mergejiltenuud ajildagin .hamagin sain tseverlegee hiih bolson gazar.hen negni zahialgaar iim yum hiij bj magadgui l bh. turaadag geh GREEN COFFEE MERGEJILIIN HYANALT SAIN SAIHANIG NI GAIHSAN BSN ANGLI HELTEI HUMUUS GOOGLE-EER OROOD UZEEREI SHAL UUR YUM BGA.

0  |  0
ТА(124.158.106.4) 2014 оны 05 сарын 29

ШАЛ ХУДЛАА, НОМИН БАС ЯМАР Ч ЯЛГААГҮЙ. СҮҮЛИЙН ҮЕД НОМИН ҮНЭЭ НЭМСЭН, ӨРСӨЛДӨГЧӨӨ ШАХАХ ЯВУУРГҮЙ АРГА. НОМИН ӨРСӨЛДӨГЧГҮЙ БОЛЖ ҮНЭЭ УЛАМ НЭМЭХ ГЭЖ БАЙГАА ГЭСЭН.

0  |  0
MGL(103.229.176.131) 2014 оны 05 сарын 29

Ene SAIRA-gaas bi ali khediin neleed khediig idchikhsen sh dee :-(

0  |  0
zochin(124.158.95.9) 2014 оны 05 сарын 29

mergejliin hyanalt ajilaa sain hiij bna. mergejliin hyanalt bhgui bol ard tumen bid medehgui l ideh bhdaa

0  |  0
Top