Газрын тосны газрынхны шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 29

Газрын тосны газрын дарга асан талийгаач Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр болон Н.Отгонболд, А.Чандмань нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 21-нд болох байсан. Гэвч шүүгдэгч Н.Отгонболдын өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

6Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас талийгаач Д.Амарсайхан нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 166.2, 268.2, 269.1-д заасан зүйл ангиудаар буюу онц их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутгасан хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын “Петрочайна Дачин тамсаг” компани хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээний их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа билээ.

6

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top