Дуучин Т.Ариунаагийн хагалгаа амжилттай болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 29

МУГЖ Т.Ариунаа хэд хоногийн өмнө хөлдөө бэртэл авсны улмаас ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүний хувьд энэ жил урлагт зүтгэсэн 30 жилийнхээ тайланг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэлдээ ороод байсан ч ийнхүү харамсалтай явдал болсон юм. Энэ тухайгаа тэрбээр “Уг нь энэ жил 30 жилийн тайлангаа тавья гэж бодож байсан чинь ийм зүйл болчихлоо. Хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Тэгэхээр төлөвлөсөн ажлууд 2-3 сараар хойшлох нь” хэмээн ярьсан. Тэгвэл дуучин бүсгүй өнөөдөр хагалгаанд орсон бөгөөд хагалгаа амжилттай болсон байна. Ингээд авьяаслаг уран бүтээлчдээ хурдан эдгэрч, үзэгчдидтэйгээ уулзахыг хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
demjigch. (183.177.100.10)  2025 оны 03 сарын 13

hurdan edgereerei. uran bvteeliin amjilt hvsie.

1  |  0
Top