SNEAKERCON - УЛААНБААТАР 2014

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 29

"Монгол Sneaker Толгойтнууд" Клуб

 

"Sneaker Con - Улаанбаатар 2014" Цуглаан

 

"Sneaker Con - Улаанбаатар 2014"  ээлжит цуглаан 2014-05-31-ны 12:00 цагт iLoft Function House-д болно.

 

Цуглааны гол зорилго:

Монголд пүүз цуглуулдаг, ойлгодог, мэддэг хүмүүс нэлээд их болж, бид улам өргөжсөөр байна. Энэхүү цуглааныг нэг үгээр хэлбэл бидний "Наадам" юм. Цуглааны үеэр өөрсдийн цуглуулгаа бусаддаа сонирхуулах, худалдаа наймаа боло солилцоо хийх боломжтой. Уламжлал болгон хийж буй хандивын үйл ажиллагаа бас явагдана.

 

Цуглааны гэрийн даалгавар:

Цуглаанд ирэхдээ "Монгол Sneaker Толгойтнууд" клубын логоны санааг А4 цаасан дээр хар, цагаан өнгө ашиглан гаргаж ирэхийг хүсэж байна, оролцсон хүн бүрт шагналтай, шалгарсан нэгэнд нь бүр "аймаар" том шагналтай.  А4 цаасны доод хэсэгтээ овог нэр, утасны дугаараа бичихээ мартуузай.

 

  • Хэрэггүй муусайн хувцас, пүүзээ бас хандивлаарай. Хэрэгтэй нэгэнд нь бид өгөх болно.

 

Цуглаан дээр ямар сурпризууд байх вэ?

 

  • Дуудлага худалдаа.
    • Дуудлага худалдаанд оролцоход такстай байна. Мэдээж хамгийн хямд пүүзнүүд эндээс л авах боломжтой.
  • Custom
    • Админ BB Цуглааны турш Custom хийж сонирхуулна.
  • Цэвэрлэгээ, арчилгааны талаарх зөвлөгөө
  • Хэн нь хурдан бэ? шагналт тэмцээн
  • Содон пүүз
    • Хүмүүсийн нүдэнд хамгийн их тусаж байгаа пүүзийг шалгаруулна.
  • Ориг, хулхи
    • Ориг хулхийг хэрхэн ялгах талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг өгнө.
  • Цуглааны үеэр "Hyperdunk 2013", "Free Flyknit+"
    • Монголд хамгийн хямдаар зарагдах болно.

 

 Цуглааны орох такс: 10,000 төгрөг,

Хамтран ажиллах байгууллага, хувь хүн хэн бүхэнд нээлттэй, 99991273, 99797979 утсаар холбогдоно уу...

Нэмэлт мэдээллийг вебсайт дээр цаашид тавигдах болно.

 

Цуглааны зохион байгуулагч:

 

  • "Монгол Sneaker Толгойтнууд" Клуб
  • iLOFT FUNCTION HOUSE
  • DUUD.MN

 

PS: Цагаа бариарай, бас мартав, найз нөхөддөө дамжуулж хэлээрэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top