300 хүүхдийн флаш моб болно

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 30

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Чингисийн талбай дээр өнөөдөр 12 цагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг илэрхийлэх “Бид тэгш эрхтэй-Флаш моб” өдөрлөгийн үйл ажиллагаа болно. Энэхүү үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн bidchadna.mn цахим хуудаснаас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Love is ТББ, Түмэн эх чуулга, Nature Dance Продакшин, Улаанбаатар, МУИС, Туул Ротар акт клубийн залуус, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулиуд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Тархины саажилттай залуусын Эрчис клуб, Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслахсан зэрэг байгууллагуудын 300 орчим хүүхэд залуус хамтран оролцож байгаа юм. “

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top