Нийслэлд 29 хэм хүртэл хална

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 30

2014-5-29-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хангай нурууны арын Идэр, өврийн Богд, Чигэстэй, Буянт, Цагаантуруут, Завхан гол Гуулин сум орчимд болон Их хянганы нуруунаас усжих Халх гол Сүмбэр, Алтай нурууны Ховд, Харбут, Увс нуурын савын Намир, Хангилцаг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна. Ус судлалын харуул Тээл-Дөрвөлжин, Хомын хоолой-Дөрвөлжин, Халх-Баянхошуу, Туул-Лүн орчимд үерийн түвшинг 5-25 см , Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас усжих Идэр, Чулуут, Урдтамир, Чигэстэй, Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Ховд, Буянт, Сагсай, Харбут, Долооннуур, Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 15-75 см тус, тус давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг Ус судлалын сектороос онцгойлон анхааруулж байна.

2014 оны 05дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

 агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн хойд хэсгээр үүлшиж баруун  зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар  багавтар үүлтэй. бороо орохгүй. Салхи  баруун өмнөөс баруун болон төвийн нутгийн зарим газраар  секундэд  түр зуур 16-18 метр, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 градус, Увс нуур болон, Их нууруудын хотгор, Идэр, Тэсийн голын сав газар, Хөвсгөлийн уулсаар 23-28 градус, говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус,  бусад нутгаар 27-32 градус дулаанбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.  Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед  секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна., өдөртөө  халж 29-31 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 859гектопаскаль байлаа. Даралтөдөртөөтогтвортой байна.

 

    2014 оны 5 дугаар сарын 31-нээс 2014 оны 6 дугаар сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан  төлөв:

      31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 1-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 2,3-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи 31-нээс 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд говийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын сав газар болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 6 дугаар сарын 1, 2-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top