Сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 30

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой, дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Үүнд:

  • 2013-2014 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль /Кембрижийн (CIE) болон Олон улсын бакалавриатийн (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургууль хамаарахгүй/-ийн V, VIII ангийг төгсөж, 2014-2015 оны хичээлийн жилд VI,  IX ангид суралцах сурагч байх
  • VI ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх
  • IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
  2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./
  3. Сурагчийн хувийн хэрэг
  4. Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт

ЖИЧ: Бүртгүүлэхдээ хүүхэд өөрийн биеэр ирнэ./

 

Бүртгэлийг 2014 оны 06 дугаар сарын 02-ны 08.00 цагаас 06 дугаар сарын 06-ны 17.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулна.

VI ангид элсэх сурагчдаас  математикийн хичээлийг тестээр, IX ангид элсэх сурагчдаас математикийн хичээлийг тестээр, англи хэлний шалгалтыг тестээр шалгалтыг тус тус авна.

Шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11.00 цагаас зохион байгуулна. Шалгалт өгөх газар болон суудлын хуваарийг бүртгэл дууссаны орой буюу 2014 оны 06-р сарын 06-ны орой 21:00 цагаас хойш  бүртгэлийн хуудас дээрх холбоосоор орж харна.

            Шалгалтын дүнг 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn/lab цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.  

Жич:

Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Тодруулгыг Боловсролын үнэлгээний төвийн 70119498, дугаарын утсаар лавлана уу.

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Top