Севолын эзний охиныг баривчлах шийдвэр гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 30

Севол онгоцны эзэмшигч Ёо Бюн Юны охин Ёо Сом Наг баривчилжээ. Тэрээр Парист амьдардаг бөгөөд олон улсын баривчлах зөвшөөрлийн дагуу түүнийг саатуулж, одоо БНСУ-ын талд шилжүүлэхээр хуулийнхан ажиллаж байгаа аж. 

Севол онгоцыг эзэмшдэг Ёо Бюн Юныг татвараас зайлсхийсэн, хууль бус аргаар мөнгө олсон, мөн онгоц живсний дараа үүрэг хариуцлагаа үл ухамсарласан гэдэг үндэслэлээр шалгах шаардлагатай байгаа ч цагдаагийнхан одоо хүртэл түүнийг олохгүй байгаа юм. Түүнийг өөрийн байгуулсан шашны сүмдээ нуугдаж байгаа хэмээн сэжиглэж цагдаагийнхан гэнэтийн шалгалт хийсэн ч олоогүй. Маш баян чинээлэг амьдралтай ч олны өмнө барагтай харагдаж байгаагүй нууцлаг амьдралтай, гагцхүү тулааны урлагийн мэргэжилтэн, байгалийн гэрэл зураг авдаг гэдгээр нь олон нийт мэддэг байна. Түүний зураг сонин сэтгүүлд гарч байгаагүй аж.

Онгоцонд олон хүүхэд байсан учир бичлэг хийж, хачирхалтай зүйлүүдийг хамтран хийсэн тухай мэдээлж байсан.

 

Жишээлбэл нэгэн хүү, охин хоёр өөрсдийгөө аврах хантаазаараа бөхөөс бөх холбон уяж, гараасаа чанга атгалцан өнгөрсөн байжээ. Аврагч тэднийг хоёуланг нь гаргаж чадал хүрэхгүй байсан тул уяаг нь тайлж байхдаа "үхсэн ч салахгүй гэж бодож уясныг нь би салгачихлаа гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс минь урсч байсан" гэж Жиндо арлын Kyunghyang сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэр байтугай онгоц живж аюултай нөхцөл байдал үүсэхэд анх энэ тухай утсаар мэдэгдэж, тусламж гуйсан хүн нь хөлгийн гишүүд биш, харин 17 настай зорчигч хүү байжээ. Харамсалтай нь энэ хүү амьд гараагүй юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huue(83.76.130.225) 2014 оны 05 сарын 30

harin tiimee ter ezgiin yumand ohiniig n zovoogood yahanavdee... shal teneg yumaa..tertei tergui zovlongoo edelj l yavaa medeej

0  |  0
kk(1.240.202.85) 2014 оны 05 сарын 30

medeej manaid ingeh heregtei tegej baij l jinhene shudraga niigem hariutslaga gedeg zuil bolj bna shtee

0  |  0
altan(202.126.89.193) 2014 оны 05 сарын 30

etseg buruutai bol ohin yunii hamaa,esvel ardchilal iim baidag baih ni

0  |  0
Top