Малайзад амиа алдсан охины хэрэг замхарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 30

Малайз улсад Монгол Улсын иргэн Э гэгч бүсгүй амь насаа алдсан талаарх мэдээлэл олныг цочроосон билээ. Талийгаач хоёр жилийн өмнө тус улсыг зорьсон бөгөөд ар гэрийнхэн нь 2012 оны тавдугаар сараас хойш Цагдаагийн байгуулллагад хандсан боловч тусламж авч чадаагүй талаар хэвлэлээр мэдэгдсэн.

 

 

 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар "Малайзын Элчин сайдын яамнаас Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд арваннэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн Э-г нас барсан талаарх анхны мэдээллийг албан ёсоор өгсөн. Уг мэдээлэлд, талийгаач Э-г өөрийгөө боомилсон байсан гэсэн. Мэдээллийн дагуу бид ар гэрийнхэнтэй нь холбогдон харамсалтай хэрэг болсныг дуулгахад тэд эл хэргийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгсөн.

 

 

 

Ар гэрийнхэн нь талийгаачийг бусдын гарт үрэгдсэн байж болзошгүй байгаа талаар цагдаагийн байгууллагад эртнээс мэдэгдсэн юм билээ. Түүнээс Гадаад харилцааны яам болон Консулын газарт огт хандаагүй. Эртнээс бидэнд энэ тухай мэдээлсэн бол бид бололцоотой бүх арга хэмжээг авах байсан. Одоогоор талийгаачийг бусдын гарт амиа алдсан уу, амиа хорлосон уу гэдгийг тодруулахаар холбогдох албанд хандаад байгаа гэдэг хариуг тухай үед өгч байсан юм.

 

 

 

Тайландад суугаа Монголын Элчин сайдын яам Малайзын асуудлыг хавсран эрхэлдэг. Тиймээс Тайланд дахь Элчин сайдын яаманд чиглэл өгөөд байна. Мөн Хууль зүйн яам болон холбогдох газарт албан бичиг өгсөн. Шаардлагатай бол Гадаад харилцааны яамнаас Хуульзүйн яамтай хамтран ажлын хэсэг гарган хэргийг тодруулах болно. Энэ бүх хэргийг нэг болон нэг хэсэг хүний хүний амаар шийдэж болохгүй. Тиймээс албан ёсоор шалгах болно. Ар гэрийнхэнд нь утсаар ярьсан бичлэг нь байгаа юм билээ. Тэр бүгдийг хуулийн дагуу шалгуулна. Ар гэрийнхэнд нь Гадаадад байгаа иргэдэд туслах сангаас хандив тусламж үзүүлсэн гэж байсан ч уг хэрэг тухайн үедээ шуугиж байгаад хууль цагдаагийнхны хараанаас мултарсан бололтой.

Малайзийн талаас хавтаст хэргийг хаасан талаараа манайд мэдэгдэж байсан бол манай хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгана гэж байсан ч ийнхүү эзэн холбогдогч байхгүй хэрэг хэмээн үзэж хэргийг хаажээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuul(182.160.8.75) 2014 оны 05 сарын 30

mongolchuud iim l zantai humuus shuu dee gadniihnii umnu buhulzun uursudduu bol tomornoo gej

0  |  0
emeelt ruu ogsoh zamiin urd tald zamaasaa 200-300m zaitai 1 ga gazar mash hyamd zarna 40 sayad 9191(103.23.51.9) 2014 оны 05 сарын 30

emeelt ruu ogsoh zamiin urd tald zamaasaa 200-300m zaitai 1 ga gazar mash hyamd zarna 40 sayad 91915103

0  |  0
uchil(202.179.10.70) 2014 оны 05 сарын 30

eur ni ovoo bosgoogui bol shaazgai haanaas suuh ve gj dee

0  |  0
Top