Баяраар хүүхдүүддээ илүү анхаарал тавихыг цагдаагийнхан санууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 31

Цагдаагийн байгууллагаас нийтээр тэмдэглэдэг баяр ёслолын үеэр эргүүл болон хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлж ажилладаг. Хүүхдийн баярын үеэр эргүүлийнхний хамгийн түгээмэл хийдэг ажил нь эцэг эхээсээ төөрсөн хүүхдийг олж өгөх. Ямартаа ч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ны өдөр цагдаагийн байгууллага хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажил­лах  гэнэ.

Гэвч залуу эцэг эхчүүдийн хувьд хайхрамжгүйгээс жил бүрийн баяраар нь бага насны хүүхдээ олон хүн цугласан газарт төөрүүлэх тохиолдол улам бүр нэмэгдсээр байдаг аж. Энэ талаар Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж буй бөгөөд “Чингисийн талбай буюу төв талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн дээр бага насны хүүхдээ хараа хяналт авч явснаас болж хүүхдүүд төөрөх явдал ихээр гардаг. Баяр ёслолын үеэр бага насны хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай. Мөн архи согтууруулах ундааг хэрэглэхгүй, тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа бол үзвэр үйлчилгээний газарт очихдоо анхааралтай байх хэрэгтэй” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top