Оюутнуудад амралтаараа хийх цалинтай ажлын байр санал болгож байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 31

 Оюутан залуусыг ажлын байртай болгох хөтөлбөрт энэ онд 10 мянган оюутныг хамруулахаар төлөвлөжээ. Тэд барилга, авто зам, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд дайчлагдаж, 500 мянгаас нэг сая төгрөгийн цалин авах юм. Энэ ажилд Хөдөлмөрийн яам 2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Оюутан залуусыг авч, ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд цөөнгүй байдаг бөгөөд одоогийн байдлаар 1700 ажлын байрны захиалга иржээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top