Автомашины татвар төлөх хугацаа өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 31

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураах ажил өнөөдөр дуусна. Ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө амжиж татвараа төлөөгүй жолоочдыг торгож, хөдөлгөөнд оролцуулахгүй байх тул амжиж татвараа төлбөрөө төлөхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.  Татвараа төлж амжаагүй байгаа жолоочдод мэдээлэл хүргэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Жолоочид хэдэн төгрөгний татвар төлөх вэ?

Автомашины цилиндрийн багтаамж, зориулалтаас шалтгаалаад автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг хүснэгтэд харуулсан байдлаар тогтоосон байна.

Мөн энэ жилээс эхлэн НИТХ-аас хөдөл­гөөнд оролцож байгаа бүхий л автомашинаас автозам ашигласны төлбөр хураах тухай журам баталсан. Энэхүү журмын дагуу жолооч нар  автомашины татвар төлөхдөө нийслэлийн автозам ашигласны төлбөрийг хамтад нь төлнө. Төлбөрийн тухайд нийслэлийн дугаартай суудлын автомашин 20-40 мянган төгрөг ачааны автомашин 40-70 мянга, мотоцикл арван мянган төгрөгийг төлнө. Харин агаар бохирдуулсны төлбөрийн тухайд 1800-9000 төгрөг байх юм. 

Гурвалжин наалт наахгүй байна

Мөн энэ жилээс албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдгийг хэрэглэхгүй юм. Учир нь замын цагдаа нар “Police reader” ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар тухайн  жолоочийг татвараа төлсөн эсэхийг төвөггүйхэн мэдэх боломжтой гэнэ. Мөн дээрх хугацаанд татвараа төлж амжаагүй, төлөхөөс зайлсхийсэн жолоочид боломж олгох үүднээс ирэх зургаадугаар сарын 6-18-ны өдрүүдэд хяналт шалгалтын өдрүүдийг зохион байгуулах юм. Автомашины цилиндрийн багтаамж, зориулалтаас шалтгаалаад автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварыг хүснэгтэд харуулсан байдлаар тогтоосон байна. 

Хаана хандаж автомашины татвараа төлөх вэ?

Жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хамт дараах газруудад очиж татвараа төлөх боломжтой юм. Үүнд, 

• Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Татварын хэлтсийн байранд/Хуучнаар хотын гаалийн байр/
• Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн байранд
• Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, “Тод тамга”-ын байранд
• Сонгинохайрхан дүүрэг 18 дүгээр хороо, Татварын хэлтсийн байранд
• Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байранд
• Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж, ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхимд
• Налайх дүүрэгт-Татварын хэлтсийн байранд 
• Баганхангай дүүрэгт-Дүүргийн захиргааны байранд 
• Багануур дүүрэгт-Татварын хэлтсийн байранд

Автомашины татвар оношилгоо хоёр ялгаатай

Жолооч нар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автомашины оношлогоо хоёрын ялгааг сайн мэддэггүй. Машинаа заавал оношлуулж  дараа нь татвараа төлөх ёстой гэж ташаа ойлгодгоос татвар хураалтын хугацаа дуусах үеэр  авто оношилгооны газруудад хонон өнжин дугаарлах нь олонтаа. Үнэндээ автомашины оношилгоо нь улирал, сар харгалзахгүйгээр жилдээ ганц удаа оношлуулж хөдөлгөөнд оролцох эрх авахыг хэлж байгаа юм. 

news.mn Д.ЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(182.160.3.89) 2014 оны 08 сарын 18

энэ оны 8сарын 01нд машин худалдаж авсан бол татварыг хэдэн сараар төлөх вэ ? зөвхөн 8,9,10,11,12 сарын татвар төлөх үү ?

0  |  0
123(103.26.193.13) 2014 оны 06 сарын 01

odoo 6sariin 2 nd tolj bolno biz dee

0  |  0
123(103.26.193.8) 2014 оны 06 сарын 01

3 sard garsan medeendee 6sariin 6naas 18 hurtel bolomj olgono gesen baisan . odoo tegeed 1 dehees ehleed torgoh yum bna daa

0  |  0
(103.26.193.9) 2019 оны 02 сарын 16

hervee tatvar toloogui nohon tolhoor bol yah ve?

0  |  0
Top