Аварга цолны хүндэтгэлийн барилдаан болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 31

Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнөө болж байна. 

Энэхүү барилдаан нь 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм. Өнгөрсөн жил ийн барилдаанд хүчит 224 бөх зодоглосноос улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэж байжээ.
Дашрамд сонирхуулахад Ардын хувьсгалаас хойш Монголын үндэсний бөхөд 21 аварга цолтон төрөн гарчээ. Тодруулбал,  дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх, Б.Түвдэндорж, Ж.Мөнхбат, Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, Ш.Батсуурь, даян аварга Н.Жамъян, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Ц.Чимэд-Очир, С.Цэрэн, улсын аварга Г.Вандан, Г.Самдан, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин, Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нар юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii (83.164.137.197) 2014 оны 06 сарын 01

Zavkhanii Shagj avarga yasiin ardiin huvisgalaas hoish turuulj shuvgursun mundag avarga yum bishuu???

0  |  0
Oogii (83.164.137.197) 2014 оны 06 сарын 01

Zavkhanii Shagj avarga yasiin ardiin huvisgalaas hoish turuulj shuvgursun mundag avarga yum bishuu???

0  |  0
Top