69.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 02

Уул уурхайн сайдын багцын өнгөрсөн сарын байдлаарх орлогын гүйцэтгэлийг албаныхан танилцууллаа. Сайдын багц орлогыг хоёр үндсэн агентлаг  бүрдүүлдэг бөгөөд Ашигт малтмалын газар нийт 12.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 11.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 577.3 сая төгрөг, бусад орлого 660.7 сая төгрөг байгаа ажээ. Газрын тосны газрын хувьд нийт 69.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс газрын тосны орлого 68.7 тэрбум төгрөг, бусад орлого 549.3 сая төгрөг байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top