111 тэрбумын орон сууцны зээл олголоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 02

Энэ оны дөрөвдүгээр сард банкууд нийт 1968 иргэнд 111.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Харин нийт ипотекийн зээлийн хэмжээ 2280.5 тэрбум төгрөг, зээлдэгчдийн нийт тоо 56137 болжээ. Банкуудын ипотекийн зээлийн өсөлтийн хурд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 107.4 хувиар өссөн байна. Харин 2014 оны эхэн үетэй харьцуулахад 12 хувиар нэмэгджээ. Монголбанк өнгөрсөн оны зургаадугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээс хойш энэ төрлийн зээлийн хувь хэмжээ эрс нэмэгдсээр буй билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах (108.66.135.20) 2014 оны 06 сарын 03

Хулхи орон сууцаа далд оруулахын тулд өрөнд оруулаад л тархи угаагаад дуусах биз дээ. Өрийг нь хэзээ дуусна даа. Батүүлийн барьж байгаа орон сууцанд орох хэрэгтэй болж дээ Бусад орон сууцыг балгас болгох хэрэгтэй болжээ.

0  |  0
Top