Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хуулийн хугацаа дууслаа

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 02

Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж дууслаа.

 

Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтсээс хамтран  06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24–ныг хүртэл албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг байгуулна.

 

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй бол  захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль төлнө. 6 сарын 24-нөөс хойш албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.15) 2014 оны 06 сарын 02

Tatwar enee teree gej daramtaldagaa bolimoor ym.Ymni une usuud l baidag aloban tatwar nemegdeed l baih ym.

0  |  0
Top