Долоо хоногийн өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 02

Зургаадугаар сарын 02-8-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

 

 

ХОНЬ

Таны хувь заяа, аз завшаан зөв зүг рүү эргэсэн гайхалтай долоо хоног байх болно. Урам зориг, эрч хүчээр цэнэглэгдэж, зарим нэг шаардлагагүй зүйлст хүртэл хичээл зүтгэлээ хэтрүүлэн зориулах бололтой. Ажлын болон амины асуудалтай холбоотой чухал асуудал гарч ирнэ. Энэ тохиолдолд маш зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй. Учир нь таны ирээдүй энэ алхмаас ихээхэн хамаарах болно. Бусадтай харилцах, өөрийгөө таниулах тал дээр таны чадвар өндөр байх болно. Бүтээлч салбарт ажилладаг хониныхны хувьд ажлын бүтээмж өндөр байна.

 

 

ҮХЭР

Бүх зүйл төлөвлөсөн ёсоор бүтэмжтэй байх тул та өөрийн ур чадвар, нөөц бололцоондоо итгэж, сэтгэл хангалуун байх болно. Эмх замбараагүй олон ажлыг зохицуулснаар удирдлагуудаасаа онцгой магтаал хүртэх болно. Тэд ч таны хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэхээ мартахгүй нь бололтой. Гэр бүл, хувийн харилцаанд та няхуур нямбай хандах тул ойр дотны хүмүүс чинь танаар бахархаж, хайрлах болно. Санхүүгийн байдалдаа анхаар. Бусдад их хэмжээний мөнгө зээлдүүлэх хэрэггүй, буцааж авна гэж санасны ч гарз.

 

 

ИХЭР

Та аль ч салбарт ажилладаг бай энэ долоо хоногт азтай, амжилттай байх болно. Ажил дээрээ та мэргэжлийн үүднээс зоримог, чухал шийдвэр гаргаж, ажлын үр дүн гайхалтай байх бололтой. Тиймээс удирдлагуудаасаа цалин хөлсний нэмэгдэл, урамшуулал хүсэхэд нүүр улайхгүй. Хувийн бизнес эрхэлдэг бол шинэ үйлчлүүлэгч, шинэ түнштэй болж, бизнесийн хүрээгээ өргөжүүлж чадна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Эрүүл мэнддээ анхаараарай.

 

 

МЭЛХИЙ

Айсуй долоо хоног бүхэлдээ тааламжтай байхгүй ч өдөр өнгөрөх тусам ажил төрөл чинь бүтэмжтэй байж, асуудал, бэрхшээл арилна. Хувийн, хувьсгалын, олон нийтийн гээд олон зүйлд сэтгэл санаагаа үймүүлэх хэрэггүй. Бүтээлч салбарт ажилладаг бол гоц гойд зүйл хүлээгээд хэрэггүй. Түр амралт авсан ч болох юм. Санхүүгийн тал дээр яльгүй бэрхшээл, хүндрэл үүсэх боловч зардлаа танаснаар асуудлыг хялбархан давах болно. Та аливаа зүйлд уян хатан хандаж чадвал ойр дотны хүмүүс чинь ч тийм байх болно.

 

 

АРСЛАН

Хэт завгүй, замбараагүй долоо хоног. Гэхдээ таны оюун санаа цэлмэг байх тул шинэ содон санаа ундарч, эргэн тойрны хүмүүсээс хүндлэл хүлээх болно. Удирдлагууддаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд жижиг ч болов алхам хийх нь таны карьерт эерэг нөлөө үзүүлэх болно. Ажлын төлөө мал мэт зүтгэж, эрүүл мэндээ орхигдуулахаас сэргийлээрэй. Худалдаа, наймааны салбарт ажилладаг арслангийнхны хувьд өндөр үнийн дүн бүхий ашигтай наймаа хийж чадна.

 

ОХИН

Бүтээлч сэтгэлгээ, онгод хөглөсөн долоо хоног. Хийж буй ажлаасаа эрч хүч, сэтгэл ханамж мэдэрч, удирдлагуудаасаа ч магтаал харамгүй сонсох болно. Бизнесмэнүүдийн хувьд үйл ажиллагаа нь тогтвортой өсч, тэр хэрээр ашиг орлогоо нэмэгдүүлж чадна. Удаан хугацаанд зогсонги байдалд байсан төсөл төлөвлөгөө урагштай байх болно. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт хэн нэгэн онцгой хүнтэй учирна. Гэр бүлийн харилцаа, уур амьсгал таатай байх болно.

 

ЖИНЛҮҮР

Бизнесмэнүүдийн хувьд туйлын тааламжтай долоо хоног хүлээж байна. Урьдынхаасаа илүү эрч хүчтэй, урам зоригтой байх болно. Хэрэв та PR салбарт ажилладаг бол бусдын анхаарлыг татаж, зорилгоо төвөггүй биелүүлж чадна. Бизнесээ өргөжүүлэх хамгийн таатай үе. Шинэ дэвшилтэт технологи, цахилгаан бараа худалдан авахаас татгалзах хэрэггүй. Мөрийтэй тоглоом, бооцоо зэрэг эргэж орж ирэхгүй зүйлд их хэмжээний мөнгө үрэн таран хийж болзошгүй, анхааралтай байгаарай.

 

ХИЛЭНЦ

Од эрхэс таны хайр дурлалыг ивээх болно. Та онцгой гэмээр романтик байх тул хайртдаа гэрлэх санал тавих хамгийн таатай үе ирж байна. Удаан хугацаанд үргэлжилсэн харилцаагаа нэг мөр тогтворжуулж, эсвэл хүйтэн хөндий тааламжгүй харилцааг цэглэх цаг нь иржээ. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хувийн асуудалдаа хэт анхаараад ажил төрлөө орхигдуулах вий.

 

НУМ

Бусадтай харилцах чадвар гойд сайн байх бололтой. Ингэснээр та ажил дээрх, гэр доторхи үл ойлголцлыг арилгаж, уур амьсгалыг тааламжтай болгож чадна. Ажилдаа анхаарч, зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлэлтэй ажилла. Долоо хоногийн сүүлээр залхуурал дээд цэгтээ хүрч, амьдралын идэвхгүй болж болзошгүй. Амралт зугаалгаас татгалзах хэрэггүй.

 

МАТАР

Таны амьдралд эерэг нөлөө үзүүлэх шинэ харилцаа, түншлэл тогтоох боломжтой. Хувийн харилцаа ч байж болох юм. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт онцгой нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Гэрлэсэн, дурлалт хосуудын хувьд романтик, халуухан мөчүүдийг хамтдаа өнгөрүүлнэ. Ажил хэрэг хэвийн, энгийн байх болно. Эрүүл мэндээс шалтгаалсан асуудал гарч болзошгүй тул бариа засал, иогоос бүү татгалз. Шаардлагагүй зүйлст мөнгө үрэх хэрэггүй.

 

ХУМХ

Хувийн болон ажлын холбогдолтой томоохон өөрчлөлт гарна. Гэр бүлдээ хангалттай цаг зав зарцуулж чадахгүй байгаа тул гэр бүлийнхнээс чинь ирэх дарамт шахалт ихсэх бололтой. Завгүй, замбараагүй олон асуудал таныг дагаж буй боловч өөрчлөлтийн үр дүнг хүлээ. Бүх зүйл сайхан болно. Гэртээ найз нөхдөө урьж, дотно уур амьсгал бүрдүүлэхийн хичээ. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаараарай.

 

ЗАГАС

Хэдийгээр ажил ихтэй, завгүй байгаа ч хувийн амьдралдаа анхаарал хандуулах долоо хоног. Шаардлагатай зүйлд авьяас чадвараа нуухын оронд түүнийгээ ил болгож, давуу талаа бусдад харуул. Эерэг өөрчлөлтийг эхлүүлэх цаг нь болсон гэдгийг та өөрөө ч мэдэж байгаа. Илүү цагийн мөнгө өгдөггүй ч ажил дээрээ шөнө дөл болтол сууж байснаас гэртээ хариад хамтдаа оройн хоол идэж, үдэш нь кино үзэж, сайхан амар. Сүүлийн үед таны гэр бүлийнхэнд ийм л зүйл дутагдаж байгаа. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд салхинд гарч, стрессээсээ бага ч болов нимгэлээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, эрүүл мэндэд тань эерэг нөлөө үзүүлэх шинэ хоббитой болоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top