Монгол иргэнийг хөнөөгөөд цүнхэнд хийсэн байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 02

Солонгосын Инчон хотын Намдунг дүүрэг дэх нэгэн цөөрөмд аяллын том цүнхэнд хийж хаясан, Монгол улсын иргэн байж болзошгүй нэгэн эрэгтэйн цогцос олдлоо гэж өнөөдөр тус дүүргийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Өнөөдөр өглөөний 08.20 цагийн орчим тус цөөрмийн ойролцоо байх нэгэн үйлдвэрийн солонгос ажилтан, цөөрөм дотор сэжиг бүхий цүнх байна гэсэн мэдээлэл өгсөн байна. Үүний дагуу шалгаж үзсэнээр том цүнхэн дотор гялгар уутанд сайтар боосон Монгол иргэний цогцос болохыг тодруулжээ.

Хохирогчийн амь насыг хөнөөсөн этгээд хэргээ ул мөргүй баллахын тулд гялгар уутанд боон яаралтай хаясан байгааг тооцвол тус орон нутагт амьдардаг болох магадлалтай гэж хэргийг шалгаж эхлээд буй Инчон хотын Намдунг дүүргийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyuka(202.131.239.158) 2025 оны 03 сарын 13

Энэ талаар Монголын элчин сайд болон холбогдох хууль хяналтын байгууллагууд шалган тодруулж арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Миний ах дүү биш бол яахав гэсэн амиа бодсон үзлээсээ салах хэрэгтэй. Хэрэв үнэхээр монгол иргэн юм бол хатуу тэмцмээр санагдах юм. Үнэн мөнийг олж тогтоож байж баттай мэдээлэл өгөхгүй бол ард түмнийг түгшүүр бухимдалд хүргэнэ. Цаашилбал хоёр улс хоорондын хамтын харилцаа, ард иргэдийн итгэл үнэмшил ухамсарт муугаар нөлөөлнө. Хэрэв үнэн мөн нь баттай тогтоогдвол бид монгол иргэнийхээ төлөө хатуу тэмцэх хэрэгтэй. Монгол хүн хэний ч хүү байсан хог шаар шиг хүний газар хэнд ч хэрэггүй чимээгүй үхлээр үхэхийг бид тэвчиж чадна гэжүү. Солонгосууд хороосон уу, монголчууд бие биенээс ийм байдалд хүргэснүү үнэнийг олж мэдээлээсэй гэж хүсэж байна. Баттай баримтгүй мэдээлээл түгээж худлаа синсааци дэгдээж ард түмний хий уур бухимдалд оруулахгүй байгаасай гэж хүсэж байна. Ажлын амжилт хүсье

1  |  0
ЗОЧИН(103.26.193.19) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
Top