Элсэлтийн шалгалт энэ сарын 14-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 03

Элсэлтийн Ерөнхий шалгалт энэ сарын 14-нд орон даяар зэрэг эхэлнэ. Энэ жил улсын хэмжээнд нийт  32 493 арван нэгдүгээр ангиа төгсч байна. Мөн өнгөрсөн жилүүдэд сургууль төгссөн 5839 хүн, нийтдээ 38332 шалгуулагч ЭЕШ-т оролцохоор бүртгүүлээд байгаа ажээ.

Одоогоор ЭЕШ-д бүртгүүлсэн хүүхдүүд бүртгэлээ баталгаажуулан суудлын хуваарь буюу шар хуудсаа авч эхэлжээ. Өмнөх жилүүдэд шар хуудсыг сургуулиар нь дамжуулан олгож байсан бол энэ жилээс эхлэн хүүхдүүд өөрсдөө хэвлэж авах боломжтой болсон байна. Суудлын хуваарийг Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудас руу бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрч ороод шалгуулагч булангаас хэвлэж авах юм байна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид зургадугаар сарын 13-ны 17:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд биечлэн очиж, бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж баталгаажуулах шаардлагатайг онцолж байлаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлан гаргаад байгаа бөгөөд  их, дээд сургуульд элсэгчид зургадугаар сарын 14-19-ний хооронд шалгалтаа өгч дуусна. Ингээд шалгалтын хуваарийг танилцуулж байна.
Snapshot_2014-06-03_114151

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogiii (188.23.122.49) 2025 оны 03 сарын 13

Bukh huuhduud bugdiig n uguhgui biz dee arai,, turul turulduu l uguh blgui dee,,,

1  |  0
zochin (202.70.42.102) 2025 оны 03 сарын 13

hulgalsan medeeniihee eh survaljiig taviach

1  |  0
Top