Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр арилжааны 13 банкинд шаардлага хүргүүлж байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ. Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо зээлийн шимтгэл, хураамж болгож олгосон зээлийнхээ 0,5-1 хувийг суутган авч буй нь хууль зөрчсөн үйлдэл учир энэ төрлийн шимтгэл хураамж авахгүй байхыг шаардсан албан бичгийг арилжааны банкны удирдлагуудад хүргэжээ. Зээл олгосны хураамж, шимтгэл авч буй энэ үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг аль алийг нь зөрчиж байгаа хэрэг гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )
ер нь бүх банкууд хэзээ ч хууль дүрэм барьдаггүй ш дээ ялангуяа хувийн хадгаламж дээр бол сар бүр хүү тооцно гэж хэзээ ч байдаггүй жилийн эцэст л нэг удаа тухайн үеийн үлдэгдэлээр нь хүү бодож иргэдийг хохироодог энэ асуудалыг нэг шалгаж ном дүрмэнд нь оруулж өгөөсэй