Хүүхдийн номыг шалгаж, дөрвөн номыг худалдаанаас гаргалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 03

Эцэг, эхчүүд “Бага насны хүүхдийн сурах бичигт ёс зүйгүй үг хэллэг их орсон байна” гэж ШӨХТГ-т гомдол мэдүүлжээ. Уг гомдлын дагуу өнгөрсөн дөрөв, тавдугаар сард монголын зохиолчдын 253 ширхэг номыг шалгажээ. Шалгалтын явцад зөрчилтэй байж болох 32 ширхэг номыг хураан авсан аж. Үүнээс ноцтой зөрчилтэй дөрвөн номыг худалдаанд гаргахыг хориглосон аж.

 Дээрхи дөрвөн номонд архи дарс, мансууруулах бодистой холбоотой болон алан хядах утга бүхий  ёс бус үг хэллэгийг хэрэглэсэн байжээ. Уг асуудалтай холбогдуулан ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Зөрчил илэрсэн номууд хэн гэдэг зохиолчдын ном байсан бэ?

-Зөрчилтэй ном бүгдээрээ хувь хүмүүсийн ном байсан. Хэвлэн нийтлэх нь үндсэн хуулиар олгосон эрх ч хүүхдийн номонд заавал цензур байх ёстой. Үүнтэй холбогдуулаад бид бага насны хүүхдийн номыг ёс зүйн хувьд хянаж шалгадаг журамтай болох саналыг  БШУЯ – нд тавьсан юм. Манай оронд хэн ч хариуцдаггүй асуудал олон байна. Тэдгээрийг заавал хэн нэгэн хариуцах ёстой гэсэн үүднээс хүүхдийн номын асуудалыг шалгасан юм.

 

-Дан ганц ном биш хүүхдүүдэд зориулсан кинонууд байгаа. Тухайлбал: “Маша баавгай хоёр” киног олон оронд хоричихсон байгаа. Хүүхдийн үзвэрийг ч гэсэн шалгах уу ?

-Яг өнөөдрийн байдлаар энэ асуудлаар тодорхой гомдол ирээгүй байна. Хэрвээ ирвэл шалгаж, телевизүүдтэй ярьж болно.

Т.Дэлгэрцэцэг

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

zob zob

1  |  0
zzz(202.179.23.226) 2025 оны 03 сарын 13

Том жерри 2 гээд байна. тэр үнэхээр хүүхдэдэ муугаар нөлөөлдөгийг дүүгээсээ харсан. жаахан хүүхэд тэрийг үзэхээр дуурайх гээд аюултай юм билээ

1  |  0
Top