О.Магнай банкуудыг онилж номонд оруулах нь

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

 

ШӨХТГ-ын тухай иргэд тэр бүр  мэддэггүй байсан цаг саяхан. Харин одоо бол хэрэглэгчийн талд зогсдог нэр хүндтэй байгууллага болсон байна. Тус газрын өмнөх дарга нь авлигын хэрэгтэй холбогдож оронд нь амбицтай гэгддэг О.Магнай томилогдсон.

Тэрбээр салбар салбарын "но- г" ээлж дараалан илрүүлж  ард түмний хайртай хүү болох шахсан.

Өнгөрсөн хавар үгсэн хуйвалдаж бензин, шатахууны үнийг нэмсэн нэр бүхий компаниудад оногдуулсан торгуулийн арга хэмжээг цуцалж орхисон билээ. Тэгвэл ШӨХТГ-ын шинэ дарга “Сод Монгол”, “МТ”, “Жаст ойл”, “Петро жамп”, “Эм ойл”, “Ник”, “Ойн бирж” зэрэг найман компанид оноосон 17.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр болж, энэ торгуулийг цуцалсан ажилтнуудыг АТГ-т шалгуулахаар хандсан юм.

Мөн он удаан жил “Нарантуул”, “Хархорин” захын хаалгаар орохдоо иргэд 50 төгрөг төлдөг байсан. Хэний халаасанд ордог нь үл мэдэгдэх энэ мөнгийг авах нь хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэн ШӨХТГ-аас шаардлага хүргүүлсэн. Одоо иргэд том худалдааны төвүүдэд орохдоо татвар төлөхөө больсон юм. Тэрбээр үүнийхээ дараагаар хэд хэдэн газруудыг хараандаа онилсон нь уран бүтээлчдийн нийт ашгийн 60 хувийг авдаг кино театрууд,  “DDish” кабелийн телевиз, “Номин”, “Миний дэлгүүр”,  Вьетнам авто засварын газрууд, сүү үйлдвэрлэгч компаниуд, үүрэн холбооны оператор компаниуд гээд л дур зоргоороо иргэдийг хохироож байсныг хариуцлага тооцож бага ч болов дэг журмад нь оруулаад авсан.

 

Харин тэрбээр өчигдөр  арилжааны 13 банкинд 30 хоногийн хугацаатай шаардлага өгч байгаагаа мэдэгдлээ.

 

Учир нь арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжид зээл олгохдоо зээлийн шимтгэл, хураамж болгож олгосон зээлийнхээ 0,5-1 хувийг суутган авч буй нь хууль зөрчсөн үйлдэл юм байна. Тиймээс ийм төрлийн шимтгэл хураамж авахгүй байхыг шаардсан албан бичиг хүргүүлж байгаа аж.

 

 Зээл олгосны шимтгэл, хураамж авч буй нь: өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг ажээ.

 

 Энэ талаар ШӨХТГ-ын улсын байцаагч К.Жархынбекээс тодрууллаа.

 

 

 

- Дээр дурьдсан 13 банк бүгд шимтгэл, хураамжыг авдаг. Энэ төрлийн шимтгэлийг  яг зохих ёсоор нь хэрхэн авах ёстой юм бэ?

 

-Зээлдэгчийн авч байгаа зээл тус бүр дээр гарч байгаа зардал янз бүр байдаг. Энэхүү зардалдаа тэнцэх хэмжээний шимтгэл болон хураамж авах ёстой. Тухайлбал: нэг сая төгрөгийн зээл авахад  0,5-1 хувийг авна. Тэгэхээр нэг тэрбумаар зээлсэн зээлдэгч адилхан 0,5-1 хувийн шимтгэл, хураамж төлнө гэдэг нь буруу.

 

- Өнгөрсөн хугацаанд банкууд хэрэглэгчдээс хичнээн төгрөгийн ашиг олсон талаар тодорхой судалгаа бий юу?

 

- Яг энэ тал дээр нарийн судалгаа байхгүй. Хяналт шалгалт хийж байх явцад хэрэгтэй, шаардлагатай баримт материалыг гаргаж өгөхгүй удаасан гэх зөрчилүүд гарсан. Энэхүү дүгнэлтийг Монгол банктай хамтраад холбогдох бүх баримт бичиг цуглуулсаны үндсэн дээр гурван сарын турш  хамтарч ажилласаны үр дүнд гаргалаа.

 

-  Яг ямар банкууд ийм зөрчил гаргасан байна?

 

-  Кредит банкаас бусад 12 банк дээрхи төрлийн зөрчилтэй байна. Зарим банк шимтгэл хураамжийг зэрэг авдаг. Зарим нь зөвхөн шимтгэл авдаг. Шимтгэл, хураамж гэдэг нэг ойлголт. Нэг ёсондоо зээл авах явцад гарч байгаа бичиг баримт, судалгааны зардал байхгүй юу. Үүнийг үнэн зөвөөр банкууд зээлдэгчдээ мэдэгдэх хэрэгтэй. Мэдээж үүний хүү нь тухайн банкны ашиг болж өгдөг.

 

- Ямар банк энэ шимтгэл, хураамжийг хамгийн дээд хэмжээгээр авч байгаа бэ?

 

-   Хаан банк дөрвөн хувийг авч байгаа бол бусад банкинд дээд хэмжээ нь нэг хувь байгаа.

 

-  Тухайн шаардлагыг биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авч байгаа бэ?

 

-  Хуулиар оногдуулсан хэмжээгээр  мөнгөн торгуул ноогдуулаад явж байна.  Хамгийн дээд хэмжээ нь 10 сая төгрөгөөр торгох журамтай юм.

 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Одоо лангууны түрээсээр баяжигчдыг номонд оруулах хэрэгтэй. Энэ жинхэнэ даварсан луйварчид байдаг. Ер нь хэлээд байвал ард түмнээ луйвардсан хулгайчид энд тэндгүй байна. Тэгсэн мөртлөө амьдрах гэж ядаж байгаа гудамжинд юм зараад зогсож байгаа ядарсан иргэдээ нүд үзүүлэхийг нь яанаа. Тэхээр нөгөө луйварчид аа дэмжээд байгаа юм биш үү.

1  |  0
ЗАЯА(202.179.10.14) 2025 оны 03 сарын 13

БАНКНААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ АВААД 1 ХУВИА СУУТГУУЛСАН. ЭНЭ МӨНГИЙГ БУЦААН ОЛГУУЛАХ УУ?

1  |  0
(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

er ni ihenh Hubiin gazruud hvniig amraltgvi zag nargvi ajiluulj bna n talaas ni shalgaj boldiin boluuu

1  |  0
(112.218.80.67) 2025 оны 03 сарын 13

Bayarlalaa magnai dargaa

1  |  0
hi(103.26.193.16) 2025 оны 03 сарын 13

demjii bnaa gehdee enee hiisen ajilaa songuld bitgiii ashiglaarai tegvel chi garahgui shuu

1  |  0
hi(103.26.193.15) 2025 оны 03 сарын 13

demjii bnaa gehdee enee hiisen ajilaa songuld bitgiii ashiglaarai tegvel chi garahgui shuu

1  |  0
zochin(202.131.233.154) 2025 оны 03 сарын 13

uneguy yum gej yu baihav, avah yostoi l yumaa avch baigaa shuudee. ta nar baarand orohdoo tax tuldug biz dee? terentei chine l adilhan shu dee.

1  |  0
(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

golomt bank ajilchidaa iluu tsagiin holsguigeer ajilchdaa hagas butensaingui ajiluulj bna er n ene bankuud huulias deeguur dotood juramtai davarcan gazruud

1  |  0
(103.26.193.6) 2025 оны 03 сарын 13

uneheer zeeldegch naraas asar ih zardal setgel sanaanii daramt uzuulj bj arai gej zeel olgono tegenguutee baahan huraamj nertei suutgal suutgaad avchihdag bank nertei luivarchid bga n unen. say HAS bankind bank hoorondiin guilgee hiih getel guilgee burees 2000 torgor avch bna uchriig asuutal tednii bankind dansgui bna genee. ene bol arai l heterch bga asuudal. UUNIIG ALI ERT SHALGAH BSIIN. MAGNAI SAIN BNA

1  |  0
(112.72.13.44) 2025 оны 03 сарын 13

Tiishde davartsn ih mungu avdag .bichig barimtnii munguch geh shig .bolj bn magnai chi shuuu amjilt husie

1  |  0
Top