Шилжсэн иргэдийн тоо зөрүүтэй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

Монгол Улсаас 60 мянган иргэн Казахстанд шилжиж очлоо гэсэн мэдээ 1990-ээд онд гарсан. Казахстаны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 80 мянган хүн шилжээд ирлээ гэсэн мэдээ ч гарсан байдаг. Түүнээс хойш нүүдлийн эрч далайц намдсан ч цөөнгүй хүмүүс тийшээ гарсан. Зарим хэсэг нь төрөлх нутагтаа буцаж байгаа ч сүүлийн 10 орчим жилд зогссон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нийт 10 мянга гаруй хүн иргэний харъяалалгүй байгаа.

Саяхан Казахстан Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ж.Сүхээ "Бидэнд байгаа баримтаас үзэхэд Казахстанд 55 мянган хүн шилжин суурьшиж, тус улсын иргэний харъяалалд орсон бол зарим нь Казахстанд нүүгээд ирсэн ч тус улсын иргэний харъяалалд ороогүй, Монгол Улсын иргэний харъяаллаас гараагүй байна. Тэдний тоо цөөн ч бидэнтэй харилцдаг. Казахстаны Гадаад хэргийн яамны консулын газартай хамтран энэ асуудлыг үе үе хэлэлцдэг. Харъяаллын асуудал болон гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг харилцан солилцох асуудлыг энэ онд хамтран хэлэлцээд шийднэ" гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top