Ирэх бямба гариг машингүй өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

Авто машигүй нэг өдрийг жил бүр ЗЦГ-аас зохион байгуулдаг билээ. Тэгвэн энэ жилийн хувьд энэ сарын 7-ны өдөр буюу бямба гарагт ЗЦГ-тай Монголын улаан загалмайн нийгэмлэг, Дугуйчдын холбоо, Монголын залуучуудын холбоо, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байгаа юм.Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох осол гэмтлээс шалтгаалдаг байна. Өнгөрсөн 2005 онтой харьцуулхад осолтой холбоотой гэмтэл 10 мянган хүн тутмын 380 хүн өртөж байсан бол өнгөрсөн онд 578 болтлоо өсөөл байгаа юм. Өнгөрсөн оны статитик судалгаар 20,7 хувийг осол гэмтлээс болж амь насаа алдаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан зам тээврийн аяулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зам тээврийн аюулгүй байдлын талаар мэдээлэл суртчилгаа хийх, тэдгээрт зөв мэдлэг хандлага, дадлыг олгох зорилгоор энэ жилийн авто машингүй өдрийг хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн үйл ажилгаагаар дүүрэн байх нь.  Мөн “Авто машингүй” өдөр болгон “Улаабаатар-Марафон” олон улсын гүйлийн тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн онцлог манай улсын тамирчдаас гадна ОХУ, Япон, БНХАУ, БНСУ-ын тамирчид, Монгол улсад суугаа элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцоно. Гүйлтийн тэмцээнд оролцогчид нь “Чингис”-ийн талбайгаас гарч 1.5, 4.0, 5.0, 8.0, 21, 42 км-ийн зайд “Энхтайваны” өргөн чөлөө, “Их тойруу”, “Гэсэр сүм”-ийн уулзвар, “Самбуу”-гийн гудамж, “Залуучууд”-ын өргөн чөлөө, “Сансарын туннель”, “Сансар”-ын туслах замаас урагш, “Энхтайван”-ны өргөн чөлөөгөөр гүйж “Дуурь Бүжгийн Улсын Академик театрын баруун талд барианд орох юм. Гүйлтийн замын бүтэн тойргийн хэмжээ нь 7.7км, юм байна. Прокурорын ерөнхий газар”, “Сансар”-ын туннель, СЭЗДС-ийн урьд байрлах  тээврийн хэрэгслийн зогсоолын талбайн гэх дөрвөн газар эмнэлгийн тусламж үзүүлэх эмч нар байрлана.

 Тиймээс тухайн өдөр иргэд машинаасаа татгалзаж, ундаг дугуйгаар явах, явган алхах мөн нийтийн тээврээр үйлчлүүлэх юм байна. Түүнчлэн “Чингис”-ийн талбай болон замын хөдөлгөөн хорьсон газаруудад аж ахуй, албан байгуулагууд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан арга хэмжээ, тэмцээн уралдаан зохиох юм байна. Тухайлбал: талбайн хүүхдийн гар зургийн уралдаан, дугуйн парад, дугуй роликны уралдаан, экстрим үзүүлбэр, урлагийн арга хэмжээ, “зумба” бүжиг, хийн дасгал болон эмнэлгийн анхны тусламж үлүүлэх сургалт зохиож байгаа юм байна.

Т.Дэлгэрцэцэг

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gerle(122.201.17.66) 2025 оны 03 сарын 13

Ireh 4nd bizdee yn 7-n bee medeelelee zuv oruulna uu

1  |  0
ЗОЧИН(103.26.193.16) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮТЭР ӨДӨР БОРООТОЙ ГЭСЭН ШҮҮ

1  |  0
Top