Аргын тооллын зургадугаар сарын 05. Бархасвадь гариг. Билгийн тооллын 7. Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн наран 05.10 цагт мандаж 20.50 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйл эхлэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал худалдан авахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- See more at: http://dnn.mn/%D3%A9%D0%BD%D3%A9%D3%A9%D0%B4%D3%A9%D1%80-%D1%85%D0%BE%D0%BD%D1%8C-%D3%A9%D0%B4%D3%A9%D1%80/#.dpuf
Сэтгэгдэл ( 0 )