Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 05

09:00 цагаас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Барилгын хөгжлийн төвтэй хамтран ОСНААУГазрын харъяа орон нутгийн өмчийн үйлдвэрийн газруудад барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг хийнэ. Үзлэг ЧД-ийн 6-р хороо 25-р байрны урд талд Ус дулаан дамжуулах төвийн байранд эхэлнэ. Утас: 99762947

09:00 цагаас "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-г Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн хамтарсан санхүүжилттэйгээр анх удаа 2013-2014 онд амжилттай зохион байгуулсантай холбогдуулан үр дүнгээ сэтгүүлчдэд танилцуулах арга хэмжээ  BLUE SKY-н БОЛОР танхимд болно.  Утас: 261502, 99155044

09:00 цагаас 21 аймаг, сум, дүүрэг, хороодын хөрөнгө оруулалт хариуцсан 150 гаруй ажилтан  оролцон Монгол Улсын төсвийн болоод гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, зорилтыг хэлэлцэнэ. Арга хэмжээнд Эдийн засгийн хөгжлийн сайд оролцоно.

09:00-13:00 цагийн хооронд дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, НҮБ-ын ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах UN REDD+ хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж буй Монгол орны үндэсний төлөвлөгөөг хэлэлцүүлж баталгаажуулах семинар болно.  НҮБ-ын байранд 6-р давхрын хурлын танхим. Утас: 99848593, 99135393

09:00-14:00 цагийн хооронд “Монголчуудын байгаль хамгаалах өв соёл, уламжлал ба орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал Цэнгэг ус, Байгалийн нөөцийн газарт болно. Утас: 99201067

10:00 цагаас Монгол Үндэсний Ардчилсан Намын 8 жилийн ойд зориулсан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, сэтгүүлчидтэй хийх уулзалт хийнэ. Уулзалт СУИС-ын зүүн хойно Неткапитал буилдингийн 5 давхарт Олон нийтийн танхимд болно. Утас: 99999022, 77108988

10:00 цагаас нийслэлийн Улаан загалмайн хорооны хурал НЗДТГ-ын А танхимд болно. Хурлаар нийслэлийн улаан загалмайн хорооноос шинээр санаачилах төсөл хөтөлбөрүүд, хүмүүнлэгийн үйлсийн талаар мэдээлэл өгнө. Утас: 88781218, 325044

10:00 цагаас Хан-Уул дүүргийн Спортын ордонд  суугаа гар бөмбөгийн тэмцээн болно. Тэмцээнд 16 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох бөгөөд мөн Монголд суугаа Америк улсын элчин сайд оролцоно. Утас: 344477,99064665

11:00 цагаас Эрүүл мэндийн яамнаас санаачлан, ЭЗХЯ, МҮХАҮТ-тай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын форум”-ыг Улаанбаатар хотноо 2014 оны 06 дугаар сарын 07-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан ЭМЯ-ны байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 11-328773

11:00 цагаас Нобелийн утга зохиолын шагналт Орос Зөвлөлтийн зохиолч Михайл Александрович Шолоховын Дэлхийн сонгодог сор бүтээлийн нэг "Дөлгөөн дон роман"-ны киноны судалгаа сэдвээр Оросын шинжлэх ухаан мэдээллийн төвийн орлогч дарга кино судлаач Игорь Николаевич Моиеесив уулзалт ярилцлагыг КУДС-ийн Оюутан театрт зохион байгуулна. Утас: 88089187

11:00 цагаас барилгын салбарын төрийн бус байгууллагууд, Барилгын Хөгжлийн Үндэсний нэгдсэн Төв болон барилгын компаниудын удирдлагууд “Монгол ньюс” мэдээллийн төвд "УИХ Барилгын салбарыг уналтанд оруулж байна" сэдвээр хэвлэл бага хурал хийнэ.

12:00-14:30 цагийн хооронд “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор Их, дээд сургууль, МСҮТ, Коллежийн оюутан сурагчдын дунд зохиогдох Flash mob бүжгийн тэмцээн Чингисийн талбайд болно. Утас: 99098741, 99603335

14:00 цагаас Төрийн ордны Г танхимд Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн нэрийн жагсаалт батлах тухай хуулийн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ажлын хэсгийнхэн болон бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцоно.

14:00-16:00 цагийн хооронд Олон улсын хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт Монголын Олимпийн Хорооны дэргэдэх хөлбөмбөгийн талбайд болно. Утас: 99006864

15:00-19:00 цагийн хооронд Монгол-Оросын Хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгийн 65 жилийн ойн нэрэмжит "Чингэлтэй Хайрхан уулын хишиг" хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

16:00 цагаас “Биологийн олон янз байдал Мongolica-2013”гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Занабазарын музейд болно.

18:00 цагаас Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болох дэд бүтцийн төслүүдийн зэрлэг амьтдын нүүдэл, амьдрах орчин дахь нөлөөлөл, түүний шийдлийн талаар бүтээсэн “Гарц” баримтат киноны нээлт "Тэнгис" кинотеатрт болно. Утас: 99157064, 99110898

19:00 цагаас 2013 оноос мэдрэгдэж эхэлсэн эдийн засгийн хүндрэлүүдийг даамжрахаас сэргийлж Засгийн Газраас “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөр буюу “ЭЗЭН-100” тогтоолын төслийн хүрээнд  ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа, яагаад эдгээр ажлыг хийх болсон, мөн эдийн засаг болон бизнесийн орчинд ямар нөлөө үзүүлэх, цаашлаад иргэдийн амьдралд ямар үр дүнг авч ирэх талаар тус зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж буй Nova Terra компанийн захирал Б.Бямбасайхан, Мандал Ассет Менежмент ХХК-н Ерөнхийлөгч, эдийн засагч Л.Бямбаа нар дэлгэрэнгүй ярилцана. Арга хэмжээ "Blue Sky Tower"-ийн 3 давхарт Chrystal танхимд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top