Далайгаас олдсон цогцос монгол хүнийх биш гэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 05

2014 оны 4 дүгээр сард БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр  очсон иргэн А нь 5 дугаар сарын 22-ноос хойш сураггүй болсонтой холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллагын 100 гаруй ажилтан түүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг Сөүл дэх ЭСЯ-наас ирүүлээд байна.

Далайгаас  олдсон хүний цогцосыг таниулах ажиллагааг холбогдох байгууллага хийсэн  байх бөгөөд  уг цогцос нь монгол хүн биш болох нь тогтоогдсон байна.

Иргэн А-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа  гэж Консулын газраас мэдээлэв.

 

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top