Нийслэлд өчигдөр долоон гал гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 05

Нийслэлд өчигдөр долоон газарт гал түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид унтраажээ. Өчигдрийн тухайд байрны орцны хогийн суваг, цэгт гал гарах тохиолдол олонтаа байжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, VI бичил хорооллын 14 дүгээр байр,  Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын нэгдүгээр байрны хогийн сувагт гал гарч байсныг унтраасан байна. Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, 32 дугаар байрны зүүн талын дулааны шугамын худагт хог шатаж байсныг тус дүүргийн Аврах, гал унтраах ангийн алба хаагчид цаг алдалгүй унтраажээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top