Үсээ засуулбал урт наслана

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 06

Зуны тэргүүн шарагчин могой сар
Харцага одтой, шар бич өдөр
Аргын тооллын: 2014.6.6, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.10-20.50
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 2 цаг 30 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top