Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 06

09:00 цагаас "Дэлхийн Итгэмжлэлийн өдөр 2014" зориулсан семинар BLUE SKY TOWER -ийн DIAMOND хурлын зааланд болно. Тус өдөрлөгт Монгол Улсын Шадар Сайд Д.Тэрбишдагва болон Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г. Гантөмөр тэргүүтэй удирдах түвшний албан хаагчид болон Итгэмжлэлийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, оролцох болно.
Холбогдох утас:99006864

09:00-12:00 цагийн хооронд НҮБ-ын байранд (Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 14, Германы элчингийн баруун талд) “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн батлан даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

10:00 цагаас Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажлын үр дүнг хэлэлцэх хурал  Хангарди ордны 14 давхарт болно.  Утас: 88781218 91040607 325044

11:00-15:00 цагийн хооронд Монгол Улсын Засгийн газраас "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-ийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах ажиллагааны албадтай хамтран Төрийн худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод сурталчилан таниулах зорилгоор 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бараа, ажил, үйлчилгээний тендерт шалгарсан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан "Нээлттэй өдөрлөг"-ийн үйл ажиллагаа Чингисийн талбайд болно.

11:00 цагаас Нобелийн утга зохиолын шагналт Орос Зөвлөлтийн зохиолч Михайл Александрович Шолоховын Дэлхийн сонгодог сор бүтээлийн нэг "Дөлгөөн дон роман"-ны киноны судалгаа сэдвээр Оросын шинжлэх ухаан мэдээллийн төвийн орлогч дарга кино судлаач Игорь Николаевич Моиеесив уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна. Арга хэмжээ КУДС-ийн Оюутан театрт болно. Утас: 88089187

11:00 цагаас Монгол улс анх удаа “Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр”-ыг зохион байгуулах талаар зохион байгуулагчид Монгол Ньюс мэдээлийн төвд мэдээлэл хийнэ. Уг баярын үеэр Бурхан багшийн ринсэлийг залж сүсэгтэн олныг мөргүүлэх бөгөөд Чингисийн талбайд баярын арга хэмжээ зохион байгуулах юм.

11:10 цагаас "Байгаль хамгаалах иргэний зөвлөл" ТББ-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг УИХ-ын гишүүд, тэдний ашиг сонирхолын зөрчлийн талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд болно.

11:30 цагаас “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” хэвлэлийн бага хурал  Монголньюс мэдээллийн төвд  болно. Утас:99069635

12:00 цагаас Авто тээврийн үндэсний төвөөс авто тээврийн салбарын өнөөгийн байдал сэдэвт "Зангиагүй уулзалт"-ыг Сонгуулийн ерөнхий хорооны дугуй зааланд зохион байгууулна. Утас 9195-9585

12:20 цагаас Толгойт -Амгалан чиглэлд Төмөр замын Railbus-ийг үйлчилгээнд явуулахаар болсон. Энэхүү үйл ажиллагааны нээлт өнөөдөр Улаанбаатар төмөр замын төв буудал /Вокзал/-д болно. Утас: 88781218 325044

13:00 цагаас Төв аймгийн Баян сумын 90 жилийн ойг угтан Нутгийн зөвлөлийн уулзалт Бренда ресторан /Чойжин ламын сүм музейн эсрэг талд/   болно. Уулзалтад Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, ардын уран зохиолч Ш.Дулмаа, Хөдөлмөрийн баатар Б.Баатар нар оролцоно. Холбогдох утас 312821

13:30 цагаас 10 шилдэг залууд БШУ-ны сайд нэрэмжит судалгааны тэтгэлэг олгох гэж байна. Тэтгэлэг гардуулах ажиллагаа  Арга хэмжээ БШУЯ-ны 401 тоотод болно. Утас: 98119897, 91913865

14.00 цагаас УИХ-ын Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд “2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар” мэдээлэл хийнэ.

14:00 цагаас А.Пушкины мэндэлсний 215 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ өдөр Оросын шинжлэх ухаан,соёлын төвд “Руслан Людмила хоёр найраглал” монгол хэл дээр хэвлэгдсэнийг нйитэд танилцуулах арга хэмжээ РЦНК-д зохион байгуулагдах юм.  Утас: 99083698

17:00 цагаас МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их зааланд ТОП-150 аж ахуйн нэгж шалгаруулах арга хэмжээ болно. Утас: 324394, 99020785, 89099099

19:00 цагаас Хотын захын сургуулийн хүүхдүүдэд харааны шил тааруулж, худалдан авч өгөхөд зориулсан хандивын арга хэмжээ Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулагдана. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг болон нэр хүнд бүхий зочид төлөөлөгч нар оролцоно. Утас: 99076003, 96112000

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top