Хохирогчдыг хамгаалах байраар иргэд үйлчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 06

Хүйсийн Тэгш Эрхийн Төв Төрийн бус байгууллагаас Хүн Худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийг түр хамгаалах байрыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хуулийн хүрээнд байгуулан ажиллуулж байгаа.

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогчдыг Эх оронд нь аюулгүй буцаан авчрах үед түр хугацаагаар хамгаалан байршуулдаг тус байгууллагаар 2013 онд 30-аад хүн үйлчлүүлсэн байна. Тэдний наймыг нь БНХАУ-аас аюулгүйгээр эргүүлэн авчирч зохих үйлчилгээг үзүүлсэн байна.
 
Замын-Үүд дэх Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах түр байрны үйл ажиллагааг дэмжих нь Хууль зүйн яамнаас хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, хохирсон иргэдийг нөхөн сэргээх, эх оронд нь эсэн мэнд авчрах, хохирогчдод туслалцаа үзүүлэх үйлчилгээг тогтворжуулах, улмаар төрийн болон төрийн бус байгуллагуудын   ажлын уялдаа холбоог сайжруулахын төлөө хийж байгаа арга хэмжээ ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top