Мөрөн суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 06

Мөрөн сумын 1-р багийн нутаг “Цагаан эрэг” голын аралд 1-р багийн иргэн Н.Төгсбаярын хотонд 6-р сарын 1-нээс -2-нд шилжих шөнө нохой чоно нь мэдэгдэхгүй амьтан хотонд нь орж цөөнгүй тооны малыг барьж заримыг нь шархдуулсан байна.Эдгээр малаас дээж материалыг аймгийн мал эмнэлэгийн лабраторид шинжилгээнд өгхөд үүнээс галзуугийн шинж тэмдэг илэрсэн байна.Иймд шинжилгээний хариу гарсан өдөр буюу 6 сарын 4-ний өдөр сумын Засаг даргын А/37 тоот захирамжаар хорио цээрийн дэглэмийг 14 хоногийн хугацаатай тогтоосон.Яг одоогийн байдлаар халдварт өвчний голомтын бүсэд Мөрөн сумын ЗДТГ-ын МЭҮ-ийн албаны дарга Н.Наранбаатар тэргүүтэй аймгийн ОБХ, цагдаагийн газар,ЗОНИЗ өвчин судлалын төв, ҮХААГ-ын мал эмнэлэгийн алба, хэсгийн эмнэлэгийн ажилтан, багийн Засаг дарга, багийн малын эмч нарын бүрэлдхүүнтэй 15 хүн ажиллаж байна.Өнөөдөр 16:00 цагийн байдлаар14 толгой малыг устгалд оруулж эрүүл малын сүрэгт үзлэг хийж вакцинжуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jiji(27.123.214.114) 2014 оны 06 сарын 06

nohoi ustgasanaas bolood hulgai chono hoer n diildehee boliloo ene bol baigaliin tenzwer aldagdaad chono nohoi n medegdehgui amitad garj bga yum bishuu

0  |  0
Top