Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 07

Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи төв болон баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говь талын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top