Элэгний С вирусын шинэ эмчилгээг ярилцлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 07

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар элэгний с вирусийн шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компаний төлөөлөгч нар Монгол улсад хүрэлцэн ирж уулзлаа. Дэд сайдын Амеркийн Нэгдсэн улсад хийсэн айлчлалийн хүрээнд хепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж эхэлсэн эм /Sofosbuvir/, эмчилгээг манай улсад хямд үнээр нийлүүлэх давамгай эрх олгосон юм.

 

Өнөөдрийн уулзалтын үеээр “Sofosbuvir” эмийг хэрхэн Монголд бүртгүүлэх, шинэ эмийг гуравдагч улсад дамжуулан худалдаалахгүй байх талаар хэлэлцэж, эмийн үнийг 44 дахин хямдралтай худалдан авах тухайгаа дахин баталгаажууллаа.

Элэгний С вирүс нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин юм. Тус эмийг манай улсад нэвтрүүлснээр с вирусын эмчилгээгээр дэлхийн хэмжээнд хүрч ажиллах боломж нээгдэж байгаа юм. “Sofosbuvir” эмийг манай улсад худалдаалагдах үнийг тооцохдоо нэг сарын эмчилгээ нь 300 доллар, 3 сарын эмчилгээ нь 900 доллар, 6 сарын эмчилгээ нь 1800 доллар болохоор тооцоолсон бөгөөд тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж. Харин АНУ-ын зах дээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган доллар юм.

Уулзалтын үеээр “Гилеад сайнс” компани нэг нөхцөл тавьсан нь энэхүү эмийн төлбөрийг тусгай програмын дагуу МУ-ын засгийн газраас гаргуулах хүсэлтэй байна хэмээлээ. Үүнтэй холбоотой олон асуудлууд урган гарч ирэх бөгөөд үүнийг ЭМЯ шуурхай, хууль, дүрэм журмийн дагуу нэн даруй шийдхийн төлөө ажиллах тухайгаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд дэд сайд “Монгол улсын одоогийн нөхцөл байдлыг харгалзан, нийгмийн хариуцлагаа ухамсарлан манай улсад чухал хэрэгцээтэй байгаа элэгний с вирусын “Sofosbuvir” эмийг 44 дахин хямдралтай үнээр олгохоор болсонд талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТУРШИЛТ БИШ БИЗ????(180.235.186.29) 2014 оны 06 сарын 10

МАГАДГҮЙ ШҮҮ ЭМЭЭ ИЙМ БАГА ҮНЭЭР ӨГЧ БАЙХЫГ БОДОХОД НЭГ Л НО БАЙНА ДАА

0  |  0
Amjilt(103.26.193.13) 2014 оны 06 сарын 08

Gaihaltai Saihan Ajil buteejee Amarsanaa said. Ur dun l Chuhal

0  |  0
jjjj(202.126.90.58) 2014 оны 06 сарын 08

pisda ene mgl chuud neeree hooe chi muu ooroo yavaad iim em olj irj chadahuu golog yum hiij bgaa negnee bitgii inge za yu neg bol amarsanaa naad emee avahaa bolii gej hel uher mglchuud tegeed elgeeree uhej baig tamiin togo gej hooe ter turshilt gej hutsaad bgaa novshoo tanaihnaas heg hun elgeer uhnee za bi haraachie

0  |  0
(202.55.191.130) 2014 оны 06 сарын 08

vneheer heregtei ajil hiijee.bayar hurgie

0  |  0
oyu(103.26.195.140) 2014 оны 06 сарын 08

turshilt bish biz

0  |  0
Top