Намын бүлгүүд хуралдана

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

УИХ дахь нам, эвслийн бүлэг өнөөдөр хуралдана. Тодруулбал, Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн орлоны “А” танхимд хуралдах бол “Б” танхимд МАН-ын бүлгийн хуралдаан болно. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг "В" танхимд хуралдана. мөн УИХ дахь Бие даагчдын зөвлөл даваа гариг бүрийн 11.00 цагт "Монгол хүнийн төлөө" уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Тус уулзалтаар тэд энэ долоо хоногт хийх гэж буй ажлын талаар мэдээлэл өгдөг билээ. Түүнчлэн Бие даагчдын зөвлөлийнхөн бусад намын бүлгийн нэр бүхий 10 гаруй гишүүдтэй хамтран "Албан бус бүлэг" байгуулсан тухай мэдэгдэж байсан. Тэгвэл тус бүлгийн хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газар маргаашнаас эхлэн зуслангийн долоон чиглэлд их багтаамжийн болон микроавтобус явуулахаар төлөвлөсөн байна. ы Их багтаамжийн буюу том оврын автобус нь Гүнт-Жигжид-Тэнгис кино театр, Гоодой-Тэнгис кино театр, Баянбулаг-Тэнгис кино театр чиглэлд явна. Харин бага багтаамжийн буюу микроавтобус нь Долоон буудлаас-Майхан толгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд үйлчилэх ажээ. ы Эдгээр зуслангийн чиглэлд явж буй автобусаар том хүн 600, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм байна. - See more at: http://dnn.mn/%D0%B7%D1%83%D1%81%D0%BB%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%87%D0%B8%D0%B3%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B4-%D1%82%D0%BE%D0%BC-%D1%85%D2%AF%D0%BD-600-%D1%85%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D0%B4-200-%D1%82%D3%A9%D0%B3%D1%80%D3%A9%D0%B3%D3%A9%D3%A9%D1%80-%D0%B7%D0%BE%D1%80%D1%87%D0%B8%D0%BD%D0%BE/#.dpufУИХ дахь нам, эвслийн бүлэг өнөөдөр хуралдана. Тодруулбал, Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн орлоны “А” танхимд хуралдах бол “Б” танхимд МАН-ын бүлгийн хуралдаан болно. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг "В" танхимд хуралдана. мөн УИХ дахь Бие даагчдын зөвлөл даваа гариг бүрийн 11.00 цагт "Монгол хүнийн төлөө" уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Тус уулзалтаар тэд энэ долоо хоногт хийх гэж буй ажлын талаар мэдээлэл өгдөг билээ. Түүнчлэн Бие даагчдын зөвлөлийнхөн бусад намын бүлгийн нэр бүхий 10 гаруй гишүүдтэй хамтран "Албан бус бүлэг" байгуулсан тухай мэдэгдэж байсан. Тэгвэл тус бүлгийн хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top