Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн зуслангууд ажиллаж эхэлдэг.
Өнөөдрийн байдлаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт энэ жил хүүхдийн 22 зуслан үйл ажиллагаа явуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Хүсэлтийн дагуу холбогдох албаныхан хүүхэд хүлээн авах орчин нөхцөл бүрдсэн эсэхэд шалгалт хийж, тэнцсэн тохиолдолд амрагч хүлээж авах эрх үүсэх юм.
Шалгалтыг 06 дугаар 10-12-ны өдрүүдэд хийх бөгөөд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллана. Эдгээр зуслангаас Улаанбаатар хотоос хамгийн хол зайд 110 километрт буюу Төв аймагт байрлаж байгаа. Одоогоор Янзага, Нарлаг, Нарс, Ундраа, Мөрөөдөл гэх зуслангууд үйл ажиллагаагаа явуулахад бэлэн гэсэн мэдэгдэл ирүүлсэн байна. Харин үнийн хувьд үйлчилгээ, насны ангиллаас хамаарч янз бүр байгаа ч дунджаар долоо хоног амрахад 140-160 мянган төгрөгийн ханштай байна.

Сэтгэгдэл ( 1 )
ingej naan ni medegdej zuslanguudiig shalgaltand belen baigaarai gej sanuulj baigaa ym baih daa kkk manaihan iim baihad hogjihuu avilgal salhuu shalgah bol hel chimeegui gentiin shalgalt hiih heregtei sh dee unheer ineedtei ymaa yana daa