Богд уулын зам засварын ажил өнөө орой дуусна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

Богд уулын арын Зайсан толгойгоос “Их тэнгэрийн ам” хүртэлх 2.2 км авто замыг хааж, засварын ажил хийж байсан. Тэгвэл өнөөдөр орой буюу төлөвлөсөн хугацаанаас дөрөв хоногийн өмнө уг замыг нээхээр болжээ.

Замын ажлыг үргэлжлүүлэн “Бага тэнгэрийн ам”-аас “Хүрхрээ ам” хүртэлх 3.8 км замыг энэ сарын 7-ноос эхлэн ирэх сарын 2-ныг хүртэл 25 хоногийн хугацаатай хааж, засварын ажил хийх юм байна. Уг замыг ирэх наймдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ч Улсын баяр наадмаас өмнө бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top