Баяр наадмын зардлыг баталжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2.2 тэрбум төгрөг байхаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа.
Үүнээс 500 саяыг нийслэлийн төсвөөс, 369,9 сая төгрөгийг баяр наадмын орлогоос санхүүжүүлэх бол дутагдаж буй 1,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах гэнэ. Энэ нь өнгөрсөн оны наадмын зардлаас 1,6 тэрбум төгрөгөөр бага төсөвлөгдсөн байна.

Наадмын нийт зардлын 921.2 сая төгрөг буюу 13.1 хувь нь бай шагналд, 946 сая төгрөг буюу 42.8 хувь нь урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 494 сая төгрөг буюу 22.4 хувь нь тохижилт, үйлчилгээний зардалд, 142.5 сая төгрөг буюу 6,4 хувь нь хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 333.9 сая төгрөг буюу 15.1 хувь нь наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулагдах юм байна.

 

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top