Хандив авсан захирлыг ажлаас нь халлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

Нийслэлийн 116-р сургуулийн захирал С.Энхтуяа нь хуулиар хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хандив авсан, эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагын санхүүд орох ёстой төсвийн мөнгийг хувьдаа ашиглаж завшсан, багш ажилчид, сурагчдыг айлган сүрдүүлэх, элдэв хэл үгээр доромжлох, ялгаварлан гадуурхах зэргээр удирдах албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасныг хууль хяналтын байгууллага болон Хүний эрхийн Үндэсний комисс тус тус шалган тогтоожээ. Тиймээс нийслэлийн  Боловсролын газраас тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай санал дүгнэлт ирүүлснийг харгалзан Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “С.Энхтуяаг ажлаас чөлөөлөх тухай” Б/116 дугаар захирамж гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. С.Энхтуяатай ажилласан хугацааны цалин болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг 116 дугаар тусгай сургуулийн нягтлан бодогч Ч.Оюундэлгэрт даалгалаа. Тус сургуулийн захирлын ажлыг хүлээлцүүлэх, сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо. Мөн Б/115 дугаар захирамжаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 67 дугаар тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 180 дугаар шийдвэрийн дагуу Борын Эрдэнэчимэгийг Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн захирлаар 2014 оны 06 дугаар сарын  06-ны өдрөөс эхлэн томиллоо.  Б.Эрдэнэчимэгийн үндсэн цалинг ТҮБД-7 зэрэглэлийн 5 дахь шатлалаар тооцож олгохыг нягтлан бодогч П.Цогзолмаад даалгалаа

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2014 оны 06 сарын 10

Ганц энэ юм уу захирал менежерүүд цэцэрлэгийн эрхлэгч нар байнга л хахуул төсвийн мөнгөөр баяжиж байгааш дээ. Бүгдийг нь адилхан л үзээч дээ. 1990оноос хойш 2014 он хүртэл захирал эрхлэгч хийсэн сургууль цэцэрлэгийн удирдлага баяжсан даа завсрын үе таарч төсвийн мөнгө тэдний амьдралыг дээшлүүлсэнш дээ.

0  |  0
иргэн(202.21.113.139) 2014 оны 06 сарын 09

сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирал гэж моральгүй хэдэн ааштай авгай нарыг сонгон шалгаруулалт нэрээр ажиллуулдагаа болимоор юм даа,үр хүүхдээ бодоод эцэг эхчүүд дуугарахгүй гэж бодоод жинхэнэ авлига нэвшсэн газрууд ш дээ их бага нь адилхан байнга юм нэхэхээр хэцүү шүү.Болж дээ нэг хэсэг эх эцэг нэг авлигач дарамтаас салж дээ

0  |  0
гахай(27.123.214.118) 2014 оны 06 сарын 09

Шунал хэтэрвэл шуналаа гэж ....унэн угдээ

0  |  0
тэнэгүүд(202.180.216.211) 2014 оны 06 сарын 09

Багш,эмч ажилчин нарт л төрийн хууль үйчилдэг юм гэдгийг мэдэрч байгаа биз дээ.төрийн хууль нүдээ олж шалгаж арга хэмжээ аваач

0  |  0
кк(202.179.27.164) 2014 оны 06 сарын 09

ээ хөөрхий энэ захирал өөртөө унагаасан бол яах байсан юм бол сургуулийг өөд нь татах ухаан тэр Гантөмөр төсөв 2-т чинь зоос байгаам уу,116-ийн хэдэн аав ээж нэртэй халтар нөхдүүд мөнгө өгч чадахгүй бол үнэнээ хэлчихээч

0  |  0
zochin (202.126.89.251) 2014 оны 06 сарын 09

iimerhvv avgai nar zebvvn l bdg bhgvi yu

0  |  0
DE(202.70.46.20) 2014 оны 06 сарын 09

BZD 115 -r tsetserlegiin zahirliig bas shalgaad uguuch angi zasvar geed 20000 tugrug huraagaad nhiin

0  |  0
Энхбат(112.72.13.167) 2014 оны 06 сарын 09

Хэ хэ, жижиг гарын, энэ хөгшин авгайдаа л Монголын төр эр бар юм даа. Хо хо.

0  |  0
Top