Д.Амарсайхан агсантай холбоотой шүүх хурал нөгөөдөр болно

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхт Их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар шүүхэд эхлүүлсэн ч  шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хурлыг нөгөөдрийг хүртэл хойшилсон. Энэ удаад шүүх хуралдааныг ямар нэг шалтагаар хойшлуулахгүй болохыг шүүх бүрэлдэхүүн мэдэгдсэн юм. Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 21-нд болох байсан ч шүүгчдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм. Энэ хэрэгт Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дон Жуан(202.21.96.170) 2014 оны 06 сарын 09

Наад хүмүүсээ суллаачээ. Хийж бүтээж яваа хүмүүсийг ингэж мушгиж болохгүй ш дээ. Алдаа байдаг юм бол 2 3 тэрбумаар торгууль тавиад л амбаардаад явуулах хэрэгтэй ш дээ. Доор нь ажиллаж байсан олон зуун хүн ажилгүй гэртээ хэцүүдлээ

0  |  0
Top