Оюуны ундраа групп “ТОП-150”аж ахуй нэгжийг дахин өнгөллөө

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 13 дахь удаагаа зохион байгуулж буй 2013 оны “ТОП-150”-ийг шалгаруулах ээлжит шалгаруулалтад Оюуны ундраа групп олон үзүүлэлтээрээ манлайлж, “ТОП-150” аж ахуй нэгж, байгууллагуудыг дахин өнгөллөө.

 Ингэхдээ эдгээр байгууллагуудыг тухайн жилд төлсөн татварын нийт хэмжээ, нийт ажиллагсдын тоо, үүнээс тухайн жилд шинээр бий болгосон ажлын байрны тоо, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил, үр дүн, Авилгын эсрэг хийсэн ажил, санал санаачлага, үр дүн, Инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хийсэн ажил, санал санаачлага, үр дүн, Санхүүгийн үзүүлэлт, харьцаанууд зэрэг энэ бүх шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн нь энэ удаагийн “ТОП-150” аж ахуйн нэгжид нийгмийн хариуцлагаа ухамсарласан, шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулахад нэн чухал үзүүлэлт болжээ.

 

 Өдгөө 22 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн “Оюуны Ундраа групп”ХХК нь барилга, уул уурхай, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө зуучлал, банк санхүү, сансрын холбоо, зочид буудал, мэдээлэл технологи, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон салбарт тэргүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчдийнхээ итгэлийг хэдийн хүлээхийн зэрэгцээ гадаад дотоодын харилцагч компаниуд, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш нь байж, харилцан ашигтай, эрх тэгш үйлчилгээ үзүүлсээр ирсэн Монголын Топ компаниудын нэг юм.

 

 Тэгвэл тус хамт олон Монгол орныхоо соёл урлагийг сурталчилан таниулахын зэрэгцээ орчин үеийн хэв маяг, өнгө төрхийг илтгэх ногоон байгууламж бүхий гурван хэсгээс бүрдэх “ЗАЙСАН СОЁЛ АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР” төслийг өөрийн хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

  Уг цогцолбор нь Монголын аялал жуулчлалын салбарыг олон улсын түвшинд хүргэхэд өөрийн хувь нэмэр оруулахын зэрэгцээ дотоод,  гадаадын аялагч жуулчид төдийгүй хүүхэд залуучууд, өсвөр хойч үеийнхэнд үндэснийхээ түүх, урлаг соёл, оюуны бүтээлүүдийг таниулах ая тухтай орчинд амарч, үйлчлүүлэх боломжийг олгох бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоох юм.

Төслийн нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалт болох “Зайсан Скуэр” оффис, худалдаа үйлчилгээний төв нь их хотын хамгийн цэнгэг агаартай Хатан Туулын хөвөө, Зайсан толгойн хормойд Танктай хөшөөний зэргэлдээ баригдан үйл ажиллагаагаа жигдрүүлээд байгаа бол төслийн дараагийн ээлж болох “ЗАЙСАН СОЁЛ АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР”-ийг төлөвлөгөөний дагуу ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтанд оруулахаар шамдан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top