НИТ-ийн хурал болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна. хуралдаанаар 11 асуудлын талаар хэлэлцэж байна. Үүнд: 

1. Концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай /Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн сургууль барих/

2. “Уламжлалт эм, эмийн ургамал компани” НӨҮГ-ыг татан буулгах тухай

3. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-г байгуулж, дүрмийг батлах тухай

4. Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай

5. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтай орон сууцны барилгыг дахин бариулах журамын тухай

6. Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх үйл ажиллагааны иргэдээс өргөдөл хүрээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатны ажилуудыг цахим хэлбэрээр зохион байгуулах журамын талаар

7. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэнд гэр бүлийн хамтиын хэрэгцээний, хөдөө ажи ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон зөөврийн байгууламж түр хугацаагаар байрлуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааны журамын талаар

8. Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журамын тухай

9. Ойгоос 2014 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай

10. Шагналд тодорхойлох тухай

11. Шашны байгууллагуудын хугацааг сунгах гэсэн дээрх асуудлуудыг хэлэлцэж байна. Дээрх асуудлуудын тавынх нь тогтоол, шийдвэр нь гарсан. Харин үлдсэн асуудлуудын талаар тогтоол, шийдвэр гарч амжаагүй хурал үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top