”Оutlaw” хамтлаг шинэ цомог гаргана

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

Залуусын дунд  “Зүрхэн тэнгэрийн наран”, “Надаас бүү холдооч”, “Чи миний бүх юм”, “Дэлхий хүртэл таниар минь бахархдаг” дуунуудаараа  олны танил болсон “outlaw” хамтлагынхан одоогоос хоёр, гурван жилийн өмнө залуусыг байлдан дагуулж байсан билээ. Тэд саяхан АНУ-д ажиллаж, амьдардаг монголчууддаа зориулан таван хотоор орж, аялан тоглолтоо хийгээд ирсэн юм. Тун удахгүй арван жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй уг хамтлагийн Чинзо өөрийн цахим хуудаснаа “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамтлагийн уран бүтээлүүд ар араасаа үргэлжлэн гарах бөгөөд энэ оныг бид уран бүтээлийн жил болгож энэ онд арван нас хүрч байгаагаа хуваалцахаар зорин ажиллаж байна. Бидний уран бүтээлийг цааш нь нэг нэгэндээ түгээгээрэй” хэмээн бичжээ. Тэд пэнүүдийнхээ сонорыг мялааж шинэ цомогоо гаргаж байгаа гэнэ шүү

Т.Дэлгэрцэцэг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top