Гарамгүй газраар гол гатлахгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачууртад гарамгүй газраар Туул голыг гаталж байгаад голын усны хайрганд идэгдэн гүн рүү орж живэх аюулд өнгөрсөн сарын 31-нд оржээ. Тэр үед “Range Rover” маркын автомашинтай, дотор нь сууж явсан зургаан том хүн, хоёр сартай нярай хүүхэд амь насаа алдах аюулд орсон байна. Автомашины жолооч М.Золбоо бусад хүмүүсээ машиныхаа дээр гаргаж чадсан ч өөрөө гар алдан голын хүчтэй урсгалд урссан. Харин голын эрэг дагуу амарч байсан амрагчид тэднийг харсан даруйдаа Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарт дуудлага өгч цагдаа жолооч М.Золбоог аварчээ. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top