“Хоггүй цэмцгэр нийслэлийн төлөө” аяныг Үндэсний лавлах 1900-1109”-ийн хамт олон буухиалан үргэлжлүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 09

Монголын цахилгаан холбоо ХК-ийн харъяа “Үндэсний лавлах 1900-1109” такси дуудлагын төвийн жолооч нар “Хоггүй цэмцгэр нийслэлийн төлөө” аяныг санаачилж, ТҮК-ийн ажилчидтай хамтран ням гарагийн амралтын өдрөөр Зүүн 4 замын уулзвараас Чингисийн талбай хүртэлх газрыг цэвэрлэлээ.

Хог хаягдал дотор ихэвчлэн архи, шар айрагны шил, гялгар уут, тамхины иш байсныг тэд онцлон хэлж байлаа. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны зогсоолуудыг хогноос салгаснаар тамхины ишээр дүүрээд байсан гудамж өнгө засчээ.  

Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлцгээе! хэмээн “Үндэсний лавлах 1900-1109” такси дуудлагын залуус их хотын нийт иргэдээ уриалж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top