Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 10

09:00 цагаас МҮХАҮТ-аас ахмад экспертүүдтэй санал солилцох, зөвлөмж гаргах зорилгоор “Монголын ахмад экспертүүдийн зөвлөгөөн” –ийг МҮХАҮТ-д зохион байгуулна. Зөвлөгөөнд Хөдөлмөрийн сайд болон холбогдох төрийн байгууллагынхан оролцоно. Монголын ахмад экспертүүдийн мэдлэг чадварыг ЖДҮ болон бизнес, эдийн засгийн хөгжилтэй хэрхэн уялдуулах тухай сонирхолтой мэдээлэл өгнө. Утас: 89099099

09:00 цагаас ҮХАА-н 1 давхарын хурлын зааланд “Хүнсний хаягдал”-ын талаар хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Дэд сайд Ц.Туваан болон олон улсын төлөөлөлүүд оролцоно.

09:00-12:00 цагийн хооронд Монголын Урлагийн Зөвлөл АНУ-ын “Hospital Art” Сантай хамтран урлагаар дамжуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжих, олон улсад өргөн дэлгэрсэн “art therapy” буюу “урлагаар анагаахуй” эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэхээр “Өнгөт өдөр” сайн дурын сургалтыг   тус эмнэлэгт зохион байгуулна. Утас: 319015, 319017

09:30 цагаас Монгол ажилтны сэтгэл зүйн онцлог" сэдэвт семинар  УБ зочид буудлын "Хархорин" танхимд болно. Монголын шилдэг бизнес, банк санхүүгийн байгууллагууд уул уурхай, үйлдвэрийн хүний нөөцийн захирал болоод менежерүүд цугларч Монгол хүний бүтээмж, сэтгэл зүйн онцлогт суурилсан хөгжлийн бодлогын талаар санал бодлогоо солилцох юм.

09:40 цагаас Монгол Ардын Намын Удирдах ажилтны зөвлөгөөн Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд эхэлнэ. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлэх ба МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар тайлан илтгэл тавина. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүдээс гадна 21 аймаг, 9 дүүргийн нийт 500 гаруй намын удирдах ажилтан оролцоно.

10:00-16:00 цагийн хооронд "Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудал" сэдэвт хуулийн болон төрийн төрийн бус байгууллагуудын хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. Утас:96561646, 96169658

11:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”  санаачилгын хүрээнд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо болох олон улсын судлаачдын семинарын талаар хэвлэлийн бага хурал Стратегийн судалгааны хүрээлэнд болно.

11:00 цагаас Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлэх "Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрийн нээлт  Монголын Залуучуудын Холбооны төв байрны өмнөх талбайд болно.
Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

16:00 цагаас ахмад дипломатч, МУСГЗ, доктор Т.Төмөрхүлэгийн бичсэн “Монголын асуудал Орос, Хятадтай учир холбогдсон нь: ХХ зууны улстөр, дипломатын харилцаа” номыг танилцуулах ёслол ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top