Газар өмчлөх амархан боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 10

Та газар өмчилж авахыг хүсвэл эхлээд  газар өмчилж авахыг хүссэн өргөдөл бичнэ. Мөн өмчлөгчдийн нотариатаар батлуулсан иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа   хорооныхоо засаг даргын  тодорхойлолтыг авах хэрэгтэй.

Өмчилж авахыг хүссэн  газрын байршилын кадастрын зураг  болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргийг бүрдүүлнэ.

Мөн шаардлагатай бол хамтран өмчлөх өргөдөл, өмчлөх газрын зориулалтын тайлбар хэрэгтэй. Учир нь иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар олгож байгаа юм.

Харин аж ахуйн зориулалтаар, иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, нийслэлд -0,07 га хүртэл байна. Ингээд та уг газрыг эзэмшихийг хүсвэл дээрх материалыг бүрдүүлэн дүүргийн Засаг даргад газар өмчлөх хүсэлт гаргаж, газрын албанд хандана.

Тухайн дүүрэг таны тодорхойлолт болон өргөдлыг хүлээн авсан бол 90 хоногийн дотор хянан шийдвэрлэх учиртай юм.
Мөн 700м2 талбайгаас илүү гарсан газрын 25хувь  хүртэлх газрын үнийг нь төлөөд өмчилж болох юм байна. Ингэхдээ 1 метр кавдрат газрын үнэ 13200 төгрөг болно.
Ингээд өмчлөн авсан газраа улсын эрхийн бүртгэлд бүртгүүлж,  эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн гэрчилгээ авснаар хууль ёсны газар өмчлөгч болж та өөрийн гэсэн газартай болох юм.

Т.Дэлгэрцэцэг

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(180.235.187.223) 2014 оны 06 сарын 10

ih udaan baina shuu. dulaanii uliral dundaa orloo.hashaagaa ch barij amjilgui ovoltei zolgoh yum uu.udaan sudalgaa hiisenii dund irgeded hurdan shuurhai,hyalbar uilchilgeetei baih estoi.mon als ireeduig harsan,uridah amidraltaigaa haritsuulj aldaatai zuiliig ni davtalgui sain ajil bolgoh estoi shuu.mongolchuud aa

0  |  0
Top